8o
Улаанбаатар хот
mobile menu

Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

2016-08-03 13:29:00

Монголын гольфийн холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-ны хооронд болох гэж байна. Скай ресортын “MT Богд уул” гольфийн талбайд болох уг тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулагдах гэж байна. Одоогоор эрэгтэйчүүдийн төрөлд 72 тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд найман тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа ажээ. Харин гадаад улсын тамирчдын тухайд нийт оролцогсдын 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Тэмцээнд оролцох тамирчдын тухайд 23 болон түүнээс доош хандикаптай, Монголын гольфийн холбооны гишүүн байх гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. Гишүүн бус хүмүүс тэмцээнд оролцох хүсэлт гаргаж болох бөгөөд хандикап ангиллын шагналд хамрагдахгүй гэнэ. Тэмцээний үеэр маршал ажиллаж дүрэмтэй холбоотой асуудал гарвал тэмдэглэл хийхээр болжээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь тэмцээний дундуур зочид болон бусад тамирчид оноо харах боломтой болж байгаа юм байна.

Эрэгтэйчүүдийн тэмцээн дөрвөн өдөр, эмэгтэйчүүдийнх хоёр өдөр үргэлжлэх ажээ. Түрүүлсэн тамирчинд улсын аварга цол өгч шилжин явах цом, алтан медалиар шагнах гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл