8o
Улаанбаатар хот
mobile menu

Даншиг наадамд хүчит 256 бөх барилдана

2016-08-03 14:07:41

  “Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах,  Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа,  хүчит бөхийн барилдаан болно.

Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан,  Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл