8o
Улаанбаатар хот
mobile menu

Ослоос амьд үлдсэн охин Улаанбаатар хотын эмнэлэгт ирж , чуулган хаалтаа хийсэн өдөр

2016-08-03 19:00:00

Өнөөдөр намрын тэргүүн сарын шинийн нэгэн. Энэ жилийн хувьд шинэлэг бүхий улсын баяр наадмыг үзэж сонирхож, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй  АСЕМ-ыг бид амжилттай зохион байгууллаа. Хаа сайгүй бороо хуртай, нартай бороотой налгар зуныг үдэж, алтан шаргал намар айлчлан ирж байна. 
Гадаа бороо шаагин орлоо
Намрын улирал бидэнд айлчлан ирлээ
Аяны шувууд ээлжлэн уулсын дээгүүр цаашлан одлоо
Ширүүн бороо цонхыг тогшин орлоо
Сэтгэл хөдлөм бодолд дурсамж тодроод
Нэгэн намрыг угтлаа
Нэгэн насыг үдлээ, найз минь
  Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа
  Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа
  Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй
 Учирлын дээдээр мөдхөн уулзана аа. Тиймээ, аяны шувууд  цаашлан одсон ч буцаад зуны улирал айлчлан ирнэ. Бид нэгэн намрыг угтаж, нэгэн насыг үдэж байна. Аяа намар бидэнд хөнгөн гуниг, сэтгэл хөдлөм бодлууд дагуулсаар намрын улирал айлчлан ирж байна. Зугаатай зуны улирал дууссан ч алтан шаргал төөнөж, нар буцах цаг болоогүй. Сүүлийн үед цаг агаар тогтнуун байгаа учраас  иргэд хаа сайгүй амарч зугаалж яваа. Завгүй уншигчиддаа хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Цагаан эрвээхий гэрэлтэй газар өндөгөө шахдаг

Олон нийтийн цахим сүлжээгээр Сибирийн " Хүр Өрөөсгөл " эрвээхэйн нүүдэл нийслэлд нүүдэллэн ирсэн талаар мэдээлэлж байгаа. Энэ эрвээхийний экологи, биологийн гол онцлог бол гэрэлд их дуртай байдаг. Гэрэлтэй газар өндөгөө шахдаг. Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд /, ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг  байна. Бээлий өмсөөд цагаан эрвээхийний өндгийг устгах хэрэгтэй. Нүцгэн гараараа болохгvй, өндгийг нь устгахгvй бол хойтон жил хvр хорхой болоод ой модыг ихээр устгадаг аж. 

Энэ онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс анхааруулж байна
 

Ойрын өдрүүдэд хэт халуун болсноос 103 тусламжийн төвд хандах дуудлагын тоо эрс нэмэгдсэн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээлж байна. Тус төвд нийт дуудлагын 10 хувь буюу 100-150 орчим иргэдийн дуудлагаар нэмэгджээ. Монгол Улсын нийт нутгаар цаг агаар +33-аас +39 хэмд хүрч аагим халуун үргэлжилж байна. Хууч өвчтэй даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух. Мөн иргэд чухал ажилгүй бол өглөө 10-аас 16 цагийн хооронд гадуур гарахгүй байх. Хэрэв гадагш гарах шаардлагатай бол нарны малгай өмсч, нарны шүхэр хэрэглэж, шингэн юм сайн ууж байхыг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зөвлөж байна.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийж,р УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж мэдэгдлээ. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.  2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл, эдийн засгийг хөгжүүлэх тогтоолын төсөл зэрэг хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа хэллээ. УИХ-ын дарга М.Энхболдын анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг энд анхааруулж хэлье. Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүн асууж, иргэдээс гомдол, шаардлага ихээр ирүүлж байгаа тул энэ асуудлыг Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судлаж Улсын Их Хуралд яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна" хэмээн хэллээ.  

Олз ашиг хайгчдын ерөнхий газарт хатуухан сануулга хэрэгтэй байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.Тодруулбал Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадамыг ээлжийн амралттай байх үед дуудуулж албан өрөөнд нь нэгжлэг хийж, түүнтэй хамт Л.Билэгдэмбэрэл нарыг цагдан хориод байна. ОБЕГ-ын онцгой дарга нар ямар хэргийн улмаас шалгагдаж эхлэв. ОБЕГ-ын удирдлагуудыг онцгой албаны хэрэгцээнд тусгай тоноглосон “Газель” маркийн машин авах тендер зарласан ч ямар ч тоноглолгүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр авсан гэх хэргээр шалгаж байгаа юм байна. 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 10-нд Төв, орон нутгийн Онцгой байдлын ангид долоон тэр бум орчим төгрөгийн автомашин, багаж, техник хэрэгслийн хамт хүлээлгэж өгөх арга хэмжээ болж байсан. Тухайн Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар очиж тууз хайчлан сүр дуулиантай хүлээлгэж өгсөн. Гэтэл үнэн хэрэгтээ анги байгууллагад данслагдсан нэг бүрийн үнэ нь 69.800.000 мянган төгрөгний үнэтэй аж.
Харин АТГ-ынхан энэ асуудалд ОБЕГ-ын 2-3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Дөнгөж шалгаж эхэлж байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй. Магадгүй нууцтай холбоотой хэрэг ч болж болзошгүй” гэсэн мэдээлэл өгсөн байна. 


ОБЕГ-ын үе үеийн дарга нартай холбоотой авилга хээл хахуулын хэрэг тасардаггүй. Үүнээс өмнөОнцгой байдлын ерөнхий газрын дарга асан  Т.Дуламдоржийн хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрсэн талаар мэдээлэл мөн л гарч байсан. Энэ талаар мэдээлэлийг энд дарж уншина уу. 

Даншигт уралдах морьдыг энэ бямба гарагт бүртгэнэ

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр  их нас болон жороо морьдын уралдаан болно.

Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно

 Баян-өлгий аймагт болсон ослоос  зургаан настай охин амьд үлджээ

Баян-Өлгий аймагт ноцтой осол гарч, долоон хүн нас барсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. 50 тонн цемент ачсан ачааны машин айлын хашаа болон дэлгүүр мөргөж онхолдсон байна. 

Ачааны машины жолооч А эхнэр, хоёр хүүхдийн хамт явсан бөгөөд ослын улмаас жолооч, эхнэр болон бага хүүгийн хамт эндсэн байна. Тус ослоос амьд үлдсэн зургаан настай охин жолоочийн охин бололтой. Зургаан настай охин М хүнд гэмтэл авсан учраас яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Аймгийн онцгой байдлын газар 37 албан хаагч, гурван автомашин болон цагдаагийн 55 албан хаагч, таван автомашин сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 албан хаагч, таван хүнд даацын техник, нийт 122 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэх мэдээлэл байна. Тус жолооч Булган сумын Ярантын боомтоос 50 тонн цемент ачиж, Өлгий сум руу орохдоо Шар нуурын хөтлөөс уруудан Шар нуурын постоор гарчээ. Энэ явцад ачааны машины тоормос нь ажиллагаагүй болсон байж магадгүй аж. Учир нь тус постоор гарахдаа дуут дохиогоо хангинуулсаар гарчээ. Улмаар машинаа зогсоож чадалгүй дэлгүүр мөргөж, цаашлаад айлын хашааг мөргөж онхолдсон гэсэн мэдээлэл байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment