8o
Улаанбаатар хот
mobile menu

Домогт тамирчин Усайн Болт олимпийн нээлтэд оролцохгүй

2016-08-05 13:34:00

Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадам маргааш өглөө Улаанбаатарын цагаар 08.00 цагт нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслол Рио де Жанейро хотын алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус нээлтийн арга хэмжээнд дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн Усайн Болт оролцохгүй гэж хэмээн мэдэгдсэн байна. Түүний хувьд өнгөрсөн 2012 оны Лондонгийн олимпийн нээлтийн ёслолд Усайн Болт Ямайкийн багийн тугч хийсэн билээ. Харин энэ удаагийн нээлтэнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр энэ шалтгаанаа тайлбарлахдаа нээлтийн үеэр түүний эргэн тойронд эргэлдэх сэтгүүлч, гэрэл зурагчид болон хамт зураг татуулж гарын үсэг хүссэн шүтэн бишрэгчдээсээ хол байж зөвхөн бэлтгэл сургуулилтандаа илүүтэй анхаарна хэмээн тайлбарласан аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл