Хүн төрөлхтөний дөрвөн жил хүсэн хүлээдэг дэлхийн хүчтэнүүд нэг дор цугладаг Олимпийн наадам нээлтээ хийлээ. Риогийн олимп монголын цагаар өнөөдөр өглөө 08.00 цагт боллоо. Монгол улсын баг 43 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр, есөн төрөлд хүч үзэх Олимпийн наадам ийнхүү эхэллээ. Эх орныхоо нэрийг дуурсгаж яваа монголынхоо тамирчиддаа амжилт хүсье. Олон олон алтан медалийн эзэд болох болтгуай.