Монгол Улс “Рио-2016” олимпод анх удаа хамгийн олон буюу 43 тамирчнаа сойж байгаа билээ. Одоогоор жүдо, байт харваа, буудлагын төрлийн тамирчдын тэмцээн ид үргэлжилж байна. Манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар, дэлхийн аварга М.Уранцэцэг нар тэмцээнээ дуусгаж, хараахан медаль хүртэж чадаагүй. Ингэснээр спорт сонирхогчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь цахим ертөнцөөр шүүмжилсэн юм. Тэгвэл тамирчдаа шүүмжилж, урмыг нь хугалж байгаа хүмүүст хандан Д.Дагвадорж аварга сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Та нарын шүлс нэг өдрийнх, тэдний хөлс 1000 өдрийнх. Олон юм битгий хуцаж бай” гэж бухимдлаа хатуухан илэрхийлсэн байна.
Их аварга Д.Дагвадорж бухимдлаа ийнхүү илэрхийлэв
2016-08-08 16:27:00