2013 онд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг шинэчлэн тогтоосон билээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар олимпийн алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая төгрөг, хүрэл медаль 30 сая төгрөгийн шагнал өгдөг.
Энэхүү журмын дагуу Засгийн газраас Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөгийн шагнал олгоно.