8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяа олимп00с МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, МУ чансаагаараа 24-т жагссан өдөр

2016-08-09 18:51:00

Дөрвөн уулсын дунд намрын бороо зүсэрч 
Риогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан баярт өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа баярын нулимстай, бахдам сайхан амжилттай угтаж байгаадаа туйлын их баяртай байна. "Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдсөн  Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж  алтан медалийн төлөө Бразилийн тамирчин Рафаэла Силватай барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Риогийн олимпид оролцож буй манай улсын тамирчдаас анхны медалийг зүүж байгаа бөгөөд Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байна. Энэ өдөр бүхэлдээ  Доржсүрэнгийн Сумьяагаар амьсгалж, монгол түмэн түүгээр омогшиж, алтын дайтай мөнгөн медалийн эзэн боллоо хэмээн бахархаж сууна. Энэ сайхан тамирчинг төрүүлж өсгөсөн аав ээжид нь монгол түмэн талархаж байна. 
Ачит төрийнхөө далбааг
Алдар нэртэйгээ өргүүлж
Алаг сайхан нүдэндээ
Баярын нулимстай зогссон
Та бидний итгэлийг алдаагүй
Тамирчны ялалт хямдхан олдоогүй
Энгэртээ наран мандуулсан
Эр зоригийн эзэд минь
Олон аавын хөвгүүдийн
Од нь болон гялалзаарай
Ялахын хүслээр жигүүрлэсэн
Яруу алдрын шувуухай минь
Чамайг төрүүлсэн ардынхаа
Нандин сэтгэлд мөнхрөөрэй . Дэлхийн бөмбөрцөгт нэрээ дуурсгасан Доржсүрэнгийн Сумьяадаа спортын их амжилт хүсье. Харин бусад тамирчиддаа медалийн буухиаг үргэлжлүүлэхийг хүсэн ерөөе.

Рио 2016: Монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарийг танилцуулж байна

Зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарийг танилцуулж байна. Тэрээр,

Жүдо - 22.00 цагаас

  • Ц.Мөнхзаяа - 63кг
  • О.Ууганбаатар - 81 кг

Бокс - 00.00 цагаас

  • Б.Түвшинбат - 69 кг
  • Г.Ган-Эрдэнэ - 48 кг

Байт харваа - 21.00 цагаас

  • Ж.Гантөгс

Буудлага - 21.00 цагаас

  • О.Гүндэгмаа
  • Ц.Мөнхзул нар хүч үзэх гэж байна. Монголчуудаа тамирчдынхаа дээлийн захыг мушгаарай. 

Засгийн газраас Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөгийн шагнал олгоно

2013 онд Монгол Улсын Засгийн газрын  хуралдаанаар олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг шинэчлэн тогтоосон билээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар олимпийн алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг, мөнгөн медаль 60 сая төгрөг, хүрэл медаль 30 сая төгрөгийн шагнал өгдөг.

Энэхүү журмын дагуу Засгийн газраас Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөгийн шагнал олгоно.

Чансаагаараа Монгол Улс 24-т жагслаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Р.Сильвад оноогоор ялагдаж мөнгөн медал хүртсэн билээ.

Түүний энэхүү амжилтаар Монгол Улс медалийн чансаагаар дэлхийд 24 дүгээр байрт орж ирлээ. Ингэснээр Монголчууд Дани, Франц, Индонез, Филиппин, Өмнөд африкийн бүгд найрамдах улс зэрэг улс орнуудтай эн зэрэгцэн явж байна. Риогийн олимпд нийт 200 гаруй орон оролцож байгаагийн 33 улс нь медаль хүртээд байгаа юм. Медалийн тоогоороо Америкийн нэгдсэн улс 13 медалиар тэргүүлж яваа бол, БНХАУ, Япон, ОХУ зэрэг орон удаалж явна. Харин медалийн чансаагаар БНХАУ болон Австрали улс дөрвөн алтан медальтайгаар тэргүүлж явна.

Буун дуу гаргаж танхайрсан “Доён” Болд гэгчийг баривчилжээ

Сүүлийн үед буун дуу гаргаж олон нийтийг айлгах мөн нэг нэгнээ буудах гэмт хэрэг олон гарах болжээ. Саяхан гэхэд Их аварга Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч  "Royal difenc" хамгаалалтын албаны дарга Б хүн буудсан хэрэг гарчээ. Тухайн хэрэг энэ сарын 04-нд болсон бөгөөд циркийн хажуу талд байрладаг "Рояал" плазад гарчээ. Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу  уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь "калибр" маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна. Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж.Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж  ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. 


Үүнээс өмнө гэхэд  зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр,Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, тэр хавийн оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарсан. Тухайн хэрэг тус өдрийнхөө шөнийн 23.00 цагийн үед Их тэнгэрийн амнаас зүүн тийш гурван км орчимд буун дуу 10 гаруй удаа гарсан талаар оршин суугчид мэдээлэлж байсан. Иргэдийн мэдээлэлийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газар ирэхэд сэжигтэн этгээдүүд хэргийн газраас зугтаасан байсан билээ. Энэ хэргийг Доён Болд гэгч этгээд үйлдсэнийг эх сурвалжууд мэдээллэсэн бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байсан. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Асашёорү Д. Дагвадоржийн бие хамгаалагч хүн бууджээ

Их аварга Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч  "Royal difenc" хамгаалалтын албаны дарга Б хүн буудсан хэрэг гарчээ. Тухайн хэрэг энэ сарын 04-нд болсон бөгөөд циркийн хажуу талд байрладаг "Рояал" плазад гарчээ. Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу  уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь "калибр" маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна. Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж. Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж  ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. Хохирогч Э гэгч нь одоогоор Г.Батбаяр өмгөөлөгчид  хандаад байгаа юм байна. 

Амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц...тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага иржээ. 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн уг дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С 30 настай, эмэгтэйг аварчээ. Тэрбээр согтуу тагтан  дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст Энэ сарын 8-ны өдөр нийт 247 дуудлага мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэний дотор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн гэмтсэн байна.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд амины T.Estima маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсныг илрүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Авто Ауро хорооллын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч ганцаараа явж байсан таван настай Т-г мөргөж гэмтээсэн байна.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл