8o
Улаанбаатар хот
mobile menu

"Чингис хаан кап"-д оролцох багууд мэдүүллэгээ ирүүлжээ

2016-08-11 18:05:00

Сагсан бөмбөгийн "Чингис хаан кап" тэмцээн хоёр удаагаа зохион байгуулагдах гэж байна.Тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ болон 2-р шигшээ багуудаас гадна БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бол ОХУ-ын Буриадын Лигийн хүчтэй баг, БНХАУ-ын лигийн багууд мөн оролцохоор боллоо. Тэмцээн ирэх есдүгээр сарын 7-11-ны хооронд Улаанбаатар хотод болно. "Чингис хаан кап-2016" олон улсын тэмцээн мөн сарын 18-наас манай улсад зохиогдох Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдол өндөр юм. Азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдад сайн сорилго болох бол шигшээ багийн бусад тамирчидын ч бэлтгэл ийнхүү эхэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл