
Өнөөдөр манай улсаас дөрвөн тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм. П.Лхамдэгд эхний тойрогт Унгарын бөхтэй барилдах бол Н.Түвшинбаяр Кубын бөхтэй учраа таарчээ. Манай ширэн бээлийтэнүүдээс Бямбын Түвшинбат 00:45 минутаас Ирландын Стивен Жерард Доннеллитой тулалдана. Түүнийг ялах аваас хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Мөн урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх юм. Баг тамирчиддаа Амжилт хүсье.



