8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Отгондалай хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаан хийнэ

2016-08-12 08:44:57

Монголын баг тамирчид өнөөдөр манай дараах тамирчид тэмцээнтэй.

БОКС:

Өнөөдөр боксчид медалийн төлөө өрсөлдөнө. Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Өнөөдөр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх гэж байна. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06.00 цагт болно.

УСАНД СЭЛЭЛТ:

Усан сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын хоёр дахь тамирчин Б. Есүй юм. Тэрээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Тэрбээр энхүү наадамд оролцож байгаа Монголын багийн хамгийн залуу тамирчин. Б.Есүйгийн уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхэлнэ.

ЖҮДО БӨХ:

Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана. Б.Тэмүүлэн "А" хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Amjilt husie
2016/08/12 122.201.24.154