8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Түвшинбаяр: Японы шүүгчийг буруутгах хэрэггүй

2016-08-13 11:03:00

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний -100кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний учраа Кубын бөх Хосе Арментерост юүко үнэлгээгээр ялагдсан. Бөх сонирхогчид монголчууд Японы шүүгч Осако Акинобү буруу шүүсэн гэж эсэргүүцлээ илэрхийлсэн сэтгэгдэл цахим ертөнцөд нэлээд шуугисан билээ. Мөн энэ талаар Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүртэл хатуухан шүүмжилж үзэл бодол, байр сууриа илэрхийлээд амжсан юм. Тэгвэл энэ талаар Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр аварга ийнхүү сэтгэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр "Шүүлтийн талаар Японы шүүгчийг буруутгах хэрэггүй. Цахим сүлжээгээр харж байхад манайхан их эсэргүүцлээ илэрхийлж байна. Дэвжээнд гарсан Япон шүүгч барилдааны талаар ганцаараа шийдвэр гаргахгүй. Цаана нь тэмцээний ерөнхий шүүгч байгаа шүү дээ” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Gehdee l shuult shudarga baigaagui
2016/08/15 202.21.106.163
Zochin
Yg unen shuudee. Olon shuugch Bga. Davgadorj chin uvchtei soliotoi Hun gedgiig mongolchuud medmeersen Dee. Buruu zuild end tend shuugian tarij yvdag nuhur. Niigemiin uur amisgal evdeed.
2016/08/14 103.57.93.78
gantumur
dagvadorjoos tes uur, argagui l avarga hun bainaa. uujim. ooraka, blagorodnyi gedeg biluu.
2016/08/13 202.126.91.97