8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Есүй Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

2016-08-13 14:10:00

Рио 2016 наадмын усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол улсын тамирчин Б.Есүй оролцлоо. Уг уралдааны дөрөвдүгээр гараанд гарч зургаан тамирчнаас хоёрт эрэмблэгдсэн Б.Есүй 28.40 секундэд туулсан амжилтаар нийт 88 тамирчдаас 60 дугаар байрт орсон байна. Тэр өнгөрсөн тавдугаар сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээр энэ төрөлд 29.90 секундын үр дүн үзүүлж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байсан юм. Тэгвэл Б.Есүй өнөөдрийн уралдаанд энэ дээд амжилтыг 28.40 секунд болгон шинэчиллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл