8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс медалийн чансаагаар 52 дугаарт эрэмбэлэгджээ

2016-08-15 15:34:48

Зуны Олимпийн наадмын арав дахь өдрийн байдлаар Монгол улс медалийн чансаагаараа 52-р байрт бичигджээ. Өнөөдрийн байдлаар жудо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль, Боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер, “Хилчин” клубын тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн эзэн болоод байгаа билээ. Ийнхүү нэг хүрэл, нэг мөнгөн медалийн чансаагаар манай улс олимпийн наадамд оролцож буй 200 гаруй улс орны 52 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Тэгвэл уг жагсаалын нэгдүгээр байрт э Америкийн нэгдсэн улс, удаах байрт Их Британи, Хятад зэрэг улс орнууд багтсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл