8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалах О.Насанбурмаа гэж хэн бэ

2016-08-17 09:55:00

Хүн төрөлхтөний эв нэгдэлийн бэлэг тэмдэг зуны 31-р олимпийн наадмын үргэлжилж байна. Рио-гийн олимпийн наадмаас манай улсын хоёр тамирчин нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Харин өнөөдөр монголчуудыгаа удаан хүлээлгэсэн манай тамирчдын чөлөөт бөхийн сонгомол барилдаан өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр 59, 75 кг-ын жингүүдийн барилдаанууд болж Куба, ОХУ-ын бөхчүүд олимпийн аварга боллоо.

Манай чөлөөт бөхийн шигшээ баг “Рио-2016” олимпийн наадамд 10 жинд  оролцож байгаа бөгөөд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байна. Рио-гийн олимпийн наадамд медалийн буухиаг үргэлжлүүлж,  монголчуудынхаа магнайг эхэлж тэнийлгэх магадлалтай чөлөөт бөхийн тамирчдыг магнайлж,  22.00 чөлөөт/эм П.Орхон 58кг, - 22.00 чөлөөт/эм О.Насанбурмаа 69кг-т барилдах гэж байна. Өнөөдөр барилдах хоёр тамирчиндаа монголчууд ихээхэн найдлага тавьж байна. Ингээд чөлөөтийн шигшээ багийн салхийг хагалах О.Насанбурмаагийн талаар мэдээлэл хүргэе. Очирбатын Насанбурмаа 1989 оны 4 сарын 14 -нд  Улаанбаатар хотод төрсөн. Л.Очирбат гуайнх долоон хүүхэдтэй бөгөөд гавъяат тамирчин маань айлын отгон охин. Түүний аав  Баянхонгорын Шинэжинст уугуул иргэн бол ээж нь  Увсын Хяргас сумын уугуул хүмүүс юм. О.Насанбурмаа Улаанбаатарын 73 дугаар дунд сургуулиа дүүргээд ШУТИС-ийн МИС-ийг Тээврийн удирдлагын менежмент мэргэжлээр 2009 онд төгссөн.

Тэрбээр 2012 онд МУГТ цол хүртсэн бөгөөд  Дэлхийн АШТ-ын гурван хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ын мөнгө, хүрэл медальт тамирчин билээ. 2003 онд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 13 жил тасралтгүй хичээллэж байна. Харин 58 кг жинд барилдах гэж байгаа Пүрэвдоржийн Орхон, олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Армийн ДАШТ-ний болон Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Тив дэлхийн түвшинд Монгол Улсынхаа нэрийг, төрийнхөө далбааг өндөрт өргөж яваа эгэл нэгэн айлаас төрөн гарсан МУГТ О.Насанбурмаа, П.Орхон нарынхаа дээлийн захыг мушгаарай,  монголчуудаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
batsuh
minii hoyor duu mash sain batildsan ta 2-goo haraad melmerch suulaa arggui delhiin shildeguudtei ene tentsuu baina daa geg bodoj suulaa bayarlalaa busad buhchuudtei amjilt huci
2016/08/18 202.9.41.215
  • Recent
  • Most Read
  • Most Comment