Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа эх орондоо өнөөдөр өглөө ирлээ. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчинаа Түүнийг ХХЕГ-ын удирдлагууд болон аав ээж, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд угтан авч баяр хүргэлээ.