8o
Улаанбаатар хот
mobile menu

Усайн Болт найм дахь алтан медалиа авлаа

2016-08-19 12:59:11

Ямайкийн 29 настай тамирчин Усайн Болт Рио Де Жанейро хотноо болж буй олимпийн гүйлтийн 200 метрийн төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Усайн 19,78 секундэд барианд ирж алтан медаль хүртсэн бол Канадын тамирчин Андре Де Грасс удаах байранд орж мөнгөн медаль, харин Францын тамирчин Кристоп Лиматге хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр Риогийн олимпоос гурван алт авна гэсэн амлалтандаа хүрэхэд ганцхан 4х100 метрийн уралдаан үлджээ. Түүнийг барианд орж ирэхэд стадион дүүрэн суусан хөгжөөн дэмжигчид нь “Болт, Болт, Болт” гэж орилж байсан учир бага зэрэг хяналтаа алдсан байна.  Усайн Болт 4х100 метрийн гүйлтийн финалдаа маргааш гүйх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл