8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ноцтой ослын улмаас 2 хүн амиа алдаж, мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа эх орондоо ирсэн өдөр

2016-08-19 19:00:00

Дэлхийд нэрээ цуурайтуулсан охин эх орондоо ирлээ. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас жүдогийн эмэгтэйчүүдийн57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа эх орондоо өнөөдөр өглөө ирлээ. Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчинаа  ХХЕГ-ын удирдлагууд болон аав ээж, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд угтан авч баяр хүргэлээ. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон   олимпийн наадамд  “Монголын баг “ тамирчид  өргөн бүрэлдэхүүнтэй оролцож,  эх орныхоо далбааг  Риогийн тэнгэрт мандуулж, ирээдүй хойч үедээ  үлгэр дууриал болон спорт сонирхогчдын тоог улам нэмэгдүүлж байгаа нь үнэхээр бахархалтай үйл явдал болж байна.Тун удахгүй бид хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалайгаа угтаж авна. Үлдсэн тамирчдынхаа дээлийн захыг нь мушгиараа монголчуудаа. Ингээд та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. Дашрамд сонирхуулахад өнөөдөр "Дэлхийн гэрэл зургийн өдөр" тохиож байна. 1839 оны 8-р сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.

Дагерийн хувьд дээрх инженерчлэлийн хөдөлмөрийг зөв голдиролд нь оруулж чадсан нэгэн. Тэрбээр гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээсэн. Өөрөөр хэлбэл Дагер  мөнгөн хавтан дээр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олсон бөгөөд түүнийгээ “дагереотип” хэмээн нэрлэсэн байдаг аж. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Монгол улс тамирчиддаа урамшуулж чадахгүй гэв

Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд хүндхэн жилүүдийг өнгөрөөж байна. Манай улс гүн гүнзгий хямарсаныг олон улсынхан ч гэсэн анхааралтай ажиглаж байна. Саяхан гэхэд "Ройтерс"-т Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бичсэн байна.Тэднхий хэлж байгаагаар "Рио 2016 зуны олимп үргэлжилж, спортод дуртай монголчууд тамирчдаа уухайлан дэмжиж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын Засгийн газраас   тамирчиддаа цалин хангамжийг нь олгож чадахааргүй болсон хэмээн бичсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог хуультай ч энэ мөнгөө өгч чадахгүй байгаа талаар мэдээллэсэн. Энэ хуулийн хэрэгжилт, мөнгөн шагнал олгох ажил сүүлийн жилүүдэд  зогссон байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар спортын 13 төрлөөр мөнгөн шагнал авах болзлоо хангасан 2069 тамирчин байгаа бөгөөд тэдэнд олгох 1.7 тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа юм. Энэхүү мэдээлэлийг үндэслэн "Ройтерс"-т агентлаг ийнхүү мэдээлэлсэн байна.

Монгол банк ард иргэд, аж ахуй нэгжүүдийг хөсөр хаяж “Стэнд бай”-д хамрагдах уу

Монголбанкны Захирлуудын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлаасбодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.  Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Бодлогын хүүг ингэж огцом нэмж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй.

Монгол банкны мэдэгдэлээс харахад  Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална гэсэн байна. Тэгэхээр бодлогын хүүг нэмэх гэдэг нь банкуудад мөнгө дутагдаж зээлийнхээ хүүг нэмэгдүүлнэ, цаашлаад иргэд, аж ахуй нэгжид зээл өгөхгүй гэсэн үг юм. дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу. 

Зуслангийн замд ноцтой осол гарч хоёр хүн алтан амиа алдлаа

Өнөөдөр өглөө зуслангийн чиглэлд ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Зунжин дэлгүүрийн баруун талд Subaru маркийн автомашины жолооч Т урсгал сөрж Ө жолоочтой T.Allion маркийн автомашинтай мөргөлдсөнөөс үүдэн уг осол гарсан байна. Уг ослоос үүдэн  Т газар дээрээ нас барж, Ө нь ГССҮТөвд хүргэгдэн очоод амьсгал хураасан аж.Тус хэргийг замын цагдаагийн газар шалгаж байна.

Д.Дагвадорж: Бүгдийг нойлоос нь эхлэх ёстой юм байна

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа 63 кг-ын жинд “А” хэсэгт орсон Гавьяат тамирчин С.Батцэцэг нар монголын цагаар өнөөдөр тэмцээнээ өндөрлүүлсэн. Гавъяат маань баруун мөрөндөө гэмтэлтэй ч дэвжээнд гарч нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудуг ялж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Елена Пирожковатай барилдахдаа 1 оноогоор торгуулж хөлд нь сууж 2 оноо авч хожиж байхдаа баруун хөлд нь дутуу орж өрсөлдөгчөө ардаа гаргаж 2 оноо алдаж 2:3 онооны харьцаагаар ялагдлаа. Зуны олимпийн наадмыг үзэж, бөхчүүдээ дэмжин суугаа МЧБХ-ны ерөнхийлөгч, сумогийн их аварга Д.Дагвадорж цахим хуудсандаа сэтгэгдлээ бичжээ. Тэрээр П.Орхоны талаар “Зүгээр оноогоо авах байлаа. Бүхэл том оноонд шунав” гэсэн бол гавъяат С.Батцэцэгийн талаар "Мөр бага сага асуудал байгаа” гэсэн байна. Мөн "Эмэгтэй баг хэвэндээ байгаа нь харагдлаа. 4 жилийн циклээр дүнгээ тавиулж байна. Суурь бэлтгэл нэг ийм байна. Бүх зүйлийг шинээр эхлэх ёстой юм байна. Бүгдийн нойлоос” хэмээжээ.

Гурван мянган хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдах боломжтой

Сонгинохайрхан дүүргийн X дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхэд харах үйлчилгээний төв байрладаг. Энэ төв гурван өрөө бүхий 60 м2 хэмжээтэй бөгөөд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сард 350 мянган төгрөгөөр түрээсэлдэг ажээ.

Харин энэ талаар өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, "2016 оны нэгдүгээр сарын 1-нээс "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн. Тав, зургаадугаар сард анхны хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжсэн тухай Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хэлж байна.

Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйлчилгээгээ эхлээд явж байгаа аж. Одоогийн байдлаар 1,885 хүүхэд "Хүүхэд харах үйлчилгээ"-нд хамрагдаад явж байгаа гэсэн судалгаа гарчээ. Есдүгээр сарын 1-н гэхэд гурван мянган орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой ажээ.

Хүүгийнхээ аминд хүрч байсан Г.Бошигт нас баржээ

 

40 гаруй насны идэр эр 71 настай аавынхаа гарт амиа алдаж, хүү нь шороонд, эцэг нь шоронд хоригдсон муухай мэдээ 2013 онд цагаан сарын өмнө гарч байсан.
Тодруулбал, Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг Г.Бошигт хүүгээ онц хэрцгийгээр хөнөөсөн билээ. Түүний хувьд саяханыг хүртэл буюу шоронд хоригдож байсан бөгөөд энэ оны эхээр Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан байсан юм. Нэлээдгүй хугацааг шоронд өнгөрөөсөн Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг Г.Бошигт 74 насандаа өвчний улмаас таалал төгсчээ.

Мансууруулах ургамал түүсэн этгээдийг илрүүлжээ

Энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн албан хаагчид мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсан хэргийг илрүүлжээ. Уг үйлдлийг иргэн П хийсэн бөгөөд түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ оны долоо, наймдугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж буй аж.

Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав. 

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
өгч байгаа гарчгаа хараач ээ.энэ хоёр мэдээг нэг дор бичээд, өгсөн гарчгийг нь ээ.ямар ч авцалдаагүй.
2016/08/21 219.248.104.250
6-р тасгийн өвчтөн
Гарчиг өгсөн хүн лав эрүүл биш ээ зүйрлэх юмаа олов оо
2016/08/20 103.229.123.214
Зочин
Мэдээ оруулахдаа гарчгаа бодолтой өгөх хэрэгтэй байна. Ослыг баяртай мэдээнийхээ дараа оруулж бичих хэрэгтэй шүү.
2016/08/20 182.160.35.61