8o
Улаанбаатар хот
mobile menu

Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тоглож 12-т нь хожигджээ

2016-08-22 08:51:00

Олон улсын мастер А.Энхтуул энэ амралтын өдрөөр Зайсангийн танктай хөшөөний талбайд шатар сонирхогчидтой “Зэрэг тоглох” өдөрлөг хийсэн юм. Уг өдөрлөгийн үеэр их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй зургаан цаг тогложээ. Ингэхдээ 73-ыг нь хожиж, 10-тай нь тэнцэж, 12-т нь хожигдсон байна. Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан "Оюуны Ундраа" группээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан гэдгээ их мастер онцолжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл