-9o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Мандахнарангийн дасгалжуулагч Б.Баяраа: Бид нар хүрэл медаль авсан, авч чадсан

2016-08-23 10:35:00

"Рио 2016" олимпийн наадмын сүүлийн өдөр дуулиан шуугиан дагуулсаар өндөрлөлөө. Тодруулбал, Олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-д МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Нобрузовтой хүч үзэж, торгуулиар ялагдлаа. Гэвч түүний ялагдлыг Монголчууд болоод дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа цахим ертөнцөөр илэрхийлж байна. Чөлөөт бөхийн дүрмийн "Article"-48 дугаар заалтын "С" хэсэгт зааснаар "Аль ч үе дуусахад 30 секундээс бага хугацаа үлдсэн үед аль нэг тамирчин хамгаалах тоглолт хийснийг талбайн гурван шүүгч бүгд дэмжсэн бол нөгөө тоглогчид нэг оноо өгөх боломжтой. Гэхдээ үүнийг давж заалдан шүүхэд хандаж болно" хэмээн тусгасан байдаг аж. Тэгэхээр манайхан дэмий бухимдаж байхаар дүрмийн дагуу олон улсын шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна. Хэдийгээр МУГТ Г.Мандахнарангийн хувьд харамсалтайгаар ялагдаж, Риог нулимстай үдсэн ч монгол түмэн хүрэл медалиа луйвардуулсан МУГТ Г.Мандахнаранд олгох ёстой мөнгөн шагналыг өгөх ёстой хэмээн үзэж байна. Харин энэ талаар төр засгийхан ам нээгээгүй байгаа  бөгөөд түүний энэ амжилтыг үнэлж, Хүчит Чулуут ХХК-ий үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байраар урамшуулахаар болсон. Мөн үүнээс гадна хошин урлагийн "Маск" продашкн Г.Мандахнаранг бүх цаг үеийн турш гэр бүлийнхээ хамт тоглолтыг нь үнэгүй үзэх эрх олгож буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Мөн үүнээс гадна олны анхаарлыг татаж байгаа нэг зүйл нь хүрэл медалиа луйвардуулсан МУГТ Г.Мандахнарангийн дасгалжуулагчид бухимдалаа илэрхийлж, дэвжээн дээр хувцасаа тайлан эсэргүүцэлээ илэрхийлсэн. Дасгалжуулагчдын зөв хэмээн ард түмэн нь дэмжиж байгаа. Тэмцээн дууссаны дараагаар дасгалжуулагч Баяраа сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ "Асар их мөнгөнд идэгдсэн бөхийн холбоо. Аймшигтай муухай хийж байна. Бид нарын хөлс хөдөлмөр, монголын ард түмэний итгэл байгаа ш дээ. Бид нар хүрэл медаль авсан, авч чадсан" хэмээн хэллээ. 

Харь нутагт медалиа булаалгасан ч

Халуун элгээрээ тосоод авах

Ард  түмэнтэй хүү шүү дээ

Эх орон чинь хүлээж байна......

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочинzochin
Ene uuriinhuu buhud buruu uguud baigaa novshnuudaa hervee manai buhiin orond oros amerik hyatad zereg uur ornii buh 2 baitugai 20 sek toirch bayaraa temdeglehed yah ch ugui za ene bol mongolchuudiig d
2016/08/23 202.9.40.40
Baagii
Manai buhiin 100 huviin buruu. Tevcheer ,hariutslaga baihguigees bolloo. Shuugchiin tumen zuv.
2016/08/23 202.9.41.163
ЭНХЭЭ
МАШ ОНГИРОО ЗАН ГАРГАСААН, ДАРУУХАН БАЙЖ СУРАА
2016/08/23 124.158.95.132
Zochin
Barildaanii tsag duusaxad 7 sekund dutuu baixad uuruu yalaltaa temdeglej bayar xuur bolox uildel uzuulsen ni zoxisgui baisan tul shuugchid yalaltiig nuguu tald ugsun gej shwediin radiogoor tailbarlaj
2016/08/23 77.218.251.89
mandahnaran chi mgliin bas negen baharhal .
Ooor ulsiin tamirchin ternees ch iluu sekund zugtaaj bhd yagachgui l bzde. Bidriig zoriud ingej bna. Bi boh sain medkulde thde l yaj ch harsan manaih yalsanshde. Bur odoo her ni bodhoor zewuu hured bn
2016/08/23 202.9.40.252
Зочин
Зүгээр дүрмийн дагуу хэдэн секунд хамгаалалт хийгээд дуусгах ёстой байтал Мандахнаран өөрөө овилоггүй үйлдэл гаргаж байж медалиа өрсөлдөгчдөө бэлэглэлээ.Сүүлчийн хэдхэн секундэд барилдааны хувь заяа ш
2016/08/23 182.160.33.152
zochin
OLON JILIIN HKUCH HKEDELMERIIG INGEJ HKUUGCH ERHKEE BURUU EDELJ BOLOHKGYI SH DEE
2016/08/23 122.201.21.202
Урагшаа
Юум нэгээр дуусахагүй дараагийн удаа үзүүлээд өг
2016/08/23 139.5.217.252
miigaa
ta nar sain mundag baisaan MGL-chuud xarsan vzsen baxdamaar bailaa vnexeer agui shv ta nar
2016/08/23 202.131.229.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 23