
Олимпийн медальтан болж, эх орныхоо төрийн далбааг Риогийн тэнгэрт мандуулсан Д.Отгондалай, Г.Мандахнаран тэргүүтэй тамирчид тун удахгүй эх орондоо ирэх гэж байна. Тодруулбал, тамирчид энэ сарын 26-нд буюу нөгөөдөр өглөө ирэх аж. Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдөр боксын медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангасан билээ.



