8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулгыг Улсын баатарт, Д.Сумъяа, О.Балжинням нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ

2016-08-29 09:27:01

Бямба гарагт буюу наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.

Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням "Рио-2016" олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулжээ.

Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдсэн байна.

Үүнд,

  • Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар,
  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болжээ.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Чиёондоржийн Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулгаболон "Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор санал нэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Shagnaliin hur buulaa, sain baina shuu
2016/08/31 150.129.143.105
Болио одоо
Энэ цол хэргэм ч бүр хэтэрч бна ядахдаа аваргаа нотолж баталж байж жинхэнэ баатар энэ тэрд нь өгмөөр юм тэрнээс яаагаачгүй бхад өгөөд тэгээд л нөгөө хэд нь спортоо орхих юмдаа
2016/08/29 49.170.175.243
zochin
Tom tom shaasan nohoin baasnuud koment uldeejee iljersen muu malnuud archaagui ataarhuu alnuud yadiin bukh shagnaliig n ogoh heregtei ta muusain sheesee goojuulaad har
2016/08/29 203.91.115.35
СОЛИОТОЙ ГАР
ЯАСАН ГЭЖ БААТАР БОЛОХ БИЛЭЭ. ХУЛГАЙ, ХУУРМАГ БҮГДИЙГ ХИЙСЭН ГЭЖ Л БАТТУЛГЫГ ШАГНАХ ГЭЖ ҮҮ.
2016/08/29 202.9.41.205
teneg bohchuud
yasan gej iim tom tsol avhiim be bohchuud hgej aldar tsloin don tusan nohduudbn aa ulsaas sr bolgon tsalin avna boliosoi enee muu bohchuud henii tol ooriinhoo l toloo barilda bizdee bidend ymar hamaa
2016/08/29 114.161.68.141
zochin
shal teneg yumaa, ulsyn baatar gavoyat ene teriig chini tsegtselne ter geed baisan yasan elbegdorj guai!. dahiad l havtgairsan halamj tetgemj..........
2016/08/29 202.179.24.229
Uher Mongol
Haha ingeed tenegteed unahiin, ulsiin baatar gedgiig arai l uuruur tusuuldiin. Zugeer l judod oruulsan hu i nemer haha
2016/08/29 172.56.17.197