8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Отгонцэцэгийн Казакстан улс “Куrmet” одонгоор шагнажээ

2016-08-29 09:29:16

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртэж, Монгол төдийгүй казахстанчуудыг баярлуулсан билээ.

Түүнийг хүрэл медалиа энгэртээ гялалзуулсаар очиход нь Казахстан улс баатрын ёсоор угтан авч, баяр хүргэсэн юм.

Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн, Казахстан улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар Г.Отгонцэцэг болон түүний дасгалжуулагч Д.Энхбаатар нарыг “Kyrmet” одонгоор шагнажээ.

Мөн Г.Отгонцэцэгийг Казахстан улсын “Динамо” нийгэмлэг тамирчнаар авч, бэлтгэл сургуулилтыг нь базаалцахаар болсон аж. Сонирхуулахад, Казахстан улсГ.Отгонцэцэгийг “BMW” загварын машин, 75000 ам.доллар, нэг өрөө байраар амжилтыг нь урамшуулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
teneg site
Otgontsetsegiin Kazakstan uls gej yamar yum baidgiin? Kazakstaniig Otgontsetseg huwidaa awtsiin shig l oilgohiin bna naad garchigiig chin
2016/08/30 202.131.231.115
ZOCNIN
dasgaljuulagcniig ni shagnasan bolow yy . Egzegtei yed mash sain dasgaljuulj bsan .
2016/08/29 108.181.115.137
Zochin
Okei mundag ohin
2016/08/29 202.9.40.22