8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Мандахнаран: Баярласан сэтгэлийн илэрхийллийг минь буруугаар эргүүлж биднийг луйвардсан

2016-08-29 13:02:00

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаранд алтан медаль гардууллаа. Уг алтан медалийг тус холбооны гишүүд болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр хийсэн байна. Мөн хандивын данс нээсэн аж. Энэхүү хандивын дансанд нийт 20 сая 415 мянган төгрөг цугларсан бөгөөд алтан медалийн хамт гардуулж өгсөн юм. “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон олимпийн хүрэл медалийн төлөө барилдаж торгуулийн оноогоор ялагдсан. Уг торгуулийн оноог шударга бус, чөлөөт бөхийн барилдааны дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа билээ. Эл үйл ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон хандив өргөсөн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үер Г.Мандахнарангаас дараах асуултад хариулт авсан юм.

-Баяр хүргэе. Сайн явж ирсэн үү?

-Баярлалаа сайн явж ирлээ.

-Сайхан сэтгэлт хүмүүс сэтгэлийн илэрхийлэл болсон алтан медалийг гардаж авлаа. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо болон дэмжиж тусалсан хүмүүст маш их баярлалаа. Монголын ард түмэн ямар агуу сэтгэлтэй юм бэ, хүүгээ тайвшруулахыг тулд нэгдэж чадаж байгаа нь сайхан байна. Бүгдэд нь баярлалаа.

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дууссан хойно торгуулийн оноо өгөхөд танд ямар сэтгэгдэл төрсөн вэ?

-Би энэ спортоор олон жил хичээллэж байна. Барилдааны цаг дууссан хойно торгуулийн оноо өгөх зарчим, дүрэм байхгүй. Би дүрмээ сайн мэднэ. Та нар бүгд харсан олимпийн дэвжээн дээр хэн ялсаныг бүгд мэдэж байгаа болов уу. Ямар ч спортод спортын гоо зүй буюу үзэгчидтэй харьцах, шүүгчидтэй харьцах тэдний сэтгэлийг татах зүйл байдаг. Би үүнийг илэрхийлж баярласан сэтгэлээ үзэгчидтэй хуваалцсаныг шүүгчид буруугаар ойлгож,  өөрсдийн талд эргүүлж манай медаль, бидний луйвардчихлаа. Үүнд сэтгэл гундуу, эмзэглэж явна.

-Өнөөдөр монголын ард түмэн өөрийг тань олимпийн медалтан гэж үзэж байхад, сүүлийн хэдэн секунтад тэвчээд өнгөрүүлэхгүй дээ гэж харамсангуй ярих хүн ч байна?

-Чөлөөт бөхийн дүрмэнд сүүлийн гурван секундад санал өгсөн хоёр шүүгч дэмжсэн тохиолдолд торгох эрхтэй. Гэхдээ цаг дусахаас өмнө шүгэлдэж зогсоогоод 59 секунт гэхэд торгосон бол дүрмийн дагуу зүй ёсны торгууль болно. Харин миний барилдаан 6:00 гээд цаг дууссан байхад торгосон.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-Би 18 жил чөлөөт бөхөөр хичээллэж байна. Өдөрт хамгийн багадаа зургаан цаг бэлтгэл сургуулилт хийдэг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dorj
busad tamirchidiinhaa zamiig nn haachihaad baihad yagaad uugshyyled shagnaad bna daa. bygd barildaaniig nn yzsen 18 sec zugtsan . minii buruu geed uuchlal guij boldoggyi yum baihdaa.
2016/08/31 103.229.121.242
dorjoo
minii buruu baisan geed helchihsen bol humuus arai ilvv vneleh bsa
2016/08/30 112.72.12.5
Gongor
hun buruugaa meddeg baih estoi! Ulaim tsaim 2 garaa savaad zugtaagaad bsan shuu! tuuniig yamarch hun haraad oilgomjtoi bsan!
2016/08/30 188.61.168.108
Mongol huu
Yos zui gej neg zuiliig buh barilddag hunch medeh yostoi, yagaad gevel chi niigemd amydarch bna, tiimees barildah hugatsaandaa barild, amrah tsagtaa amar. Mongolchuud huuhdee ingej humuujuuldeggui bsa
2016/08/30 59.153.115.96
mongol emegtei
daruu zan tevcheer gedeg bol tamirchin hunii amjiltiin gol undes boldog tiim yos zuig shuugchid bas hardag yum olon ulsiin devjee gedeg bol zugeer neg tanii hashaa bish shuu
2016/08/30 103.229.123.144
mongol emegtei
ta buhen uzbekiin bohiin orond manai mongol boh bsn bol yah ve gej bodoj uzeh heregte sportod 1 sekund ch unete bdag uuniig oilgoj chadahgui hun tuuniig omgooloh hereggui
2016/08/30 103.229.123.144
mongol emegtei
tuunii aldag helj oilguulahiin orond ongirooj shagnaj bgaa humuus bolih heregte delhii dahin tuuni uivaagui uildeld bidniig yaj handahig harj bga. ene ih muuhai ulger duurial bolj bn
2016/08/30 103.229.123.144
mongol emegtei
mongoliinhoo nuur tsaraig delhiin tavtsan deer uneheer buduuleg ongiroo sagsuu baidlaar haruulsnaa uhaarch ichih heregte
2016/08/30 103.229.123.144
Nergyi
18 jil hicheellechiheed eos surtahuunii zohisgyi aldaa delhiin devjeen deer gargasan shdee. Mongoliihoo devjeen deer tegej zugtaj nuguu tamirchnaa elegleh yildel gargaj shagnal avch boloh l bh.
2016/08/30 172.56.16.189
Зочинm~
Yahav hudulmuriig n unelj bolnoo.Gehdee Mandahnaran aldaa hiisen uu gevel hiisen.Buruu zuv 2 oo tus tas helj surah n er hunii erhem chanar.Delhii dayar zugtaasniig chin harchaad baihad, ingej yarih n
2016/08/30 66.87.77.195
монго
энд муухай болгоноор бичиж байгаа хүмүүсээ харийн орныхны доромжлол дээрэлхүү зан их таалагдсан бололтой монгол хүн уул нь их л жудагтай юмсан та нарын бодолд харамсаж байна
2016/08/29 112.72.12.26
Хорол
Дэвжээнээс зугтаад бүр гараад гүйж болохнээ
2016/08/29 202.9.40.240
Дэндэв
Төгсгөл сураагүй багш зааж өгөөгүй багш нь зугтахЫг заажээ гэж ойлгов. Ийм багш шавь байх гэж дээ таарсан таар шуудаа юм даа
2016/08/29 202.9.40.240
Болд
нэгнээ гэх Монгол зан үлдсэнд талархаж байна. Мандахнаран үнэхээр агуу бөх юм билээ. Баяжихаараа дүүгээ шагнанаа
2016/08/29 202.9.40.21
dash
Yunaas ichih yum?! Harin nuuree nuuchaad busdiig muulj bayasdag chi l ichmeer yumdaa.
2016/08/29 27.123.214.101
үзбек
торгох ёсгүй юм бол 5 минут зугтааж болох нээ.
2016/08/29 202.179.26.47
ьраажы
ичээч ээ
2016/08/29 202.179.26.47
gana
gargsan aldaa dutagdlaa odoo boltol oilgoogui yavaa yum uu da bagsh nar ni gesen de
2016/08/29 202.72.245.165
zochin
tamirchin hun setegliin hudulguunuu barij chaddag baih heregtei. Tiim tevcheer l dutlaa daa. Amijilt husi. Alt avaarai.
2016/08/29 124.158.77.15
Fghnvvb
Unen soliotoi delhiid haana ch bdaggui mongol setgeldee. Aldaan deeree dugnelt hiih buruugaa huleehiig medehgui muihar bardamnal
2016/08/29 150.129.142.152
hylar
ENE atsad ym ugch yadiin , archaagvu gulug
2016/08/29 202.126.91.96
0000
баяр хүрий сайн бхоилдсан хойшдоо улам хэчээж ардтүмний итгэлийг биелүүлээрээ авраг болоорой
2016/08/29 103.10.23.89
зочин
Баяр хүргэе....сайн барилдсан...ганцхан цаашид иймэрхүү нөхцөлд биеэ зөв авч явж сур...ийм маягаар муу өрсөлдөгчдөө боломж бүү гарга... хахууль авсан шүүгч хахуулийн мөнгөө алдадгийн даваан дээр ..
2016/08/29 202.21.106.164
Novsh
Ene ch yahaw ingeed altaar medali hiilgeed mongo awaad duusdag um baij, ene hunii uvaigui uildlees bolj tsaana n hichneen olon amjilt gargah zaluus temtseen uraldaand oroltsoj chadahgui uldlee
2016/08/29 150.129.141.15
ss
erguu dagznuud neg negnigee huurgul yvad bhima sda yumaa
2016/08/29 103.10.22.114
xxx
Galzuuu mongol
2016/08/29 2.67.130.39
Зочин
Мандахнаран бол агуу бөх юм байна лээ.нэг дор дэлхийн шилдэгүүдтэй 5 барилдаад 4 яллаа шүү дээ.
2016/08/29 49.0.161.121
Zochin
Mandahnarang icheech gej bgaa nuhur.Chi uuriiguu orond ni taviad uzeech . udur 6 tsag notsoldoh ni bitgii hel 30 mitut ch zuuraldaj chadahguide chi duugai l bai bitgii ataarh
2016/08/29 122.201.31.109
zochin
manaikhan neeree arai bishee Mandahnaran dagaj barildchihaad ert bayarlaj namba aldchihaad altan medali avah arai ichgebter yum bishuuu Mandahnaran
2016/08/29 103.26.195.95
svld
bayr hvrgie
2016/08/29 103.20.152.50