8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөсөнд авиралтын улсын аваргууд тодорлоо

2015-12-09 12:21:00

Мөсөнд авиралтын 2015 оны Улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.  Тэмцээнд нийт 14 багийн 94 тамирчин гурван насны ангиллаар тамирчид өрсөлджээ. Энэ жил дэлхийн уулчдын холбооны "Уулсаа хүндлэн хайрлая" уриан дор Өвөрхангай аймгийн Улаан цутгалангийн хүрхрээнд гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний 14-17 насны идэрчүүдийн ангилалд эмэгтэй Э.Энхзул,эрэгтэй  Ч.Мандахбаяр нар алтан медаль хүртжээ. Харин  18-35 насны насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэй  Э.Нямбаяр, эмэгтэй О.Ууганцэцэг аваргалсан байна. Түүнчлэн 36+ насны дээд насны ангилалд эмэгтэй Т.Сарангэрэл, эрэгтэй Ж.Бямбасүрэн алтан медалтйн болзолийг хангасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл