8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай өсвөрийн жүдочид 2 алт, 1 мөнгөн медаль хүртжээ

2016-09-09 12:52:00

Энэтхэгийн Шинэ Дэли хотноо Азийн өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алтан медаль хүртсэн байна. Харин хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медалийн эзэн болжээ. Өнөөдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаал хөвгүүдийн -90 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл, +90 кг-д Б.Мандалбат нар эх орноо төлөөлөн өрсөлдөх аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment