8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэртлээ эдгэтэл барилдах боломжгүй болсон гэдгээ Хакухо аварга мэдэгджээ

2016-09-09 13:41:00

Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башёд барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарласан байна. Тодруулбал, их аварга өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруундаа гэмтэл авсан аж.  Мөн  наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээсний улмаас ийнхүү энэ удаагийн башёд барилдах юм байна. Зүүн өвдөгний бэртлээ эдгэтэл барилдах боломжгүй болсон гэдгээ аварга ийнхүү мэдээлжээ. Мэргэжлийн сүмогийн Аки башё буюу намрын тэмцээн есдүгээр сарын 11-нд эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment