8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөрийн жүдочид 4 медаль хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ

2016-09-10 12:45:00

Энэтхэгийн Шинэ Дэли хотноо болсон 10 дахь удаагийн Азийн өсвөр үеийн жүдо бөхийн АШТ-нд манай улс таван тамирчнаа сойсноос дөрөв нь шагналын тавцанд гарлаа.Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас охидын 44 кг-ын жинд Боржин дэвжээний Б.Бүрнээбаяр, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Л.Сосорбарам нар алт, хөвгүүдийн 55 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Энэбиш мөнгөн медаль хүртсэн юм. Харин өчигдөр тэмцээний хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд хөвгүүдийн -90 кг-ын жинд Улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл хүрэл медаль хүржээ. Тэрбээр хагас шигшээд алтан медаль хүртсэн БНСУ-ын бөхөд ялагдсан бол хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг вазари үнэлгээгээр ялсан байна. Мөн энэ өдөр +90 кг-д Б.Мандалбат хүч үзсэн ч медалийн төлөө Япон, Ираны бөхчүүдэд ялагдснаар тэмцээнээ дуусгасан байна. Ингэснээр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment