8o
Улаанбаатар хот
mobile menu

“Итгэл, найдвар, боломж-Улаанбаатар-2016” марафон болно

2016-09-10 12:57:00

“Ахиллис Монгол” ТББ-аас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, найдвар боломж-Улаанбаатар-2016” марафон гүйлт есдүгээр сарын 10-нд буюу өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.Тус марафон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой хандивын гүйлт бөгөөд таны гүйлтийн хураамж 100 хувь хандив болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдах юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт, марафонд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин нэгэн өдрийг утга төгөлдөр өнгөрүүлэхийг тус байгууллагаас уриалж байна. Мөн Та “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” марафоны арга хэмжээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараах байдлаар дэмжих боломжтой. Үүнд:

•  “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016” хандивын гүйлтэнд оролцох.
Таны гүйлтийн хураамж гүйлтийн ангиллаас хамаарч өөр үнэтэй. 
•    Футболка худалдаж авах.
•    Хандив өгөх /иргэд/ 
•    Техникийн тусламж үзүүлэх, ивээн тэтгэх
•    Мэдээллийн ивээн тэтгэгч
•    Албан ёсны ивээн тэтгэгч
•    Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment