8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Британийн уулчныг амийг нь хөнөөж, Э.Бат-Үүл яллагдагчаар татагдсан өдөр

2016-09-12 18:52:00

Итгэл найдвар дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд эхэлж байна.  Ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн ажил үйлсээ амжуулсан бол  таньд бяцхан зөвөлгөө хүргэе. Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно. Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш гэсэн Тэрбуман Жек Магийн илтгэлээс та бүхэндээ зориулж байна. Та бүхэн яг одоо мөрөөдөлийнхөө төлөө байшингийнхаа суурийг тавиарай. Харин одоо та бүхэндээ өнөөдөөрийг мэдээлэлийг тоймлон хүргэдэг Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа: 

Чухал хүн: Э.Бат-Үүл: Олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа

Олон жил учир битүүлэг байсан Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны хэргийг өнгөрсөн жилээс эхлэн дахин шалгаж эхэлсэн. Талийгаачийн хэрэгт сэжиглэн талийгаач эхнэр Б.Булган болон хоёр хүнийг сэжигтэнээр татаад байгаа билээ. Харин өнөөдөр өөр нэг хүнийг яллагдагчаар татсан талаар мэдээлэл дуулиан тарьлаа.  Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн ардчилсан намын байранд  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр  "Өнөөдөр намайг олон жилийн дараа С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн, бүрэлгэсэн хэрэгт дахин намайг яллагдагчаар татлаа.  Сонгууль бүрт миний тойрог дээр Э.Бат-Үүл С.Зоригийг алсан гэх мэдээлэл л явсан.  Би Ц.Элбэгдоржид гаднаас энэ хэргийг мөрдөх өндөр мэргэжлийн улсыг хөлсөлж авч ир. Манайхан мөрдөж чадахгүй юм байна гэж хэлж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага зөвшөөрөхгүй байна гэсэн мэдээлэл явсан. Сая сонгуулийн өмнө намайг дахиад л мөрдөж эхэлсэн. Сонгуулийн өмнө намайг С.Зоригийг алж байх үед нь дэргэд нь байсан мэтээр бичсэн. Үүнийг би порокурорт  шалгуулах хүсэлт тавьсан ч шалгаж өгөхгүй байгаа. С.Зоригийг алж байхад намайг хараад сууж байсан гэж гүжирдэж байгаа юм.
Сонгуулийн дараа надад Тагнуулын байгууллагаас дуудсаар байгаад сэжигтнээр татах тогтоол гардуулсан. Энэ хэрэгт намайг хоёр дахь удаагаа сэжигтнээр тогтоолоо. Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй заалт. Өмнө нь намайг сэжигтнээр татахдаа “маш нууц” нэрийн дор хаалттай байсан. Мөрдөн байцаагч дураараа  тогтоосон. Нэг асуудлаар нэг хэрэг дээр хоёр удаа сэжигтнээр ингэж тогтоолоо. Яг энэ хуучин хэлбэрээрээ намайг одоо яллагдагчаар татлаа. Би мэдүүлэг өгөхгүй гэсэн. Би өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ хэргийг илрэх асуудалд би анхаарсаар ирсэн. Он жил улирах тусам би ийм хүсэл тэмүүлэлтэй байна. Би хамгийн их хэргийн улмаас хохирч байна.С.Зоригийн хэргийг илрээсэй гэж би өдөр бүхэн залбирдаг. Намайг  шалгавал хуулийн дагуу шалгах ёстой. Хууль зөрчиж байна гэдэг чинь цаанаа захилагчтай байна гэсэн үг. Энэ хэрэг болсноос хойш 16 жилийн дараа анх дудаа надаас хурууны хээ болон харьцуулсан шинжилгээ авсан. Яллагдагчаар татсан хойноо, энэ хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа шүү.  С.Зоригийг хөнөөсөн хэрэгт намайг сэжигтнээр татаж буйг би хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдээлэл хийлээ. Ямартай ч тухайн хэрэгт сэжигтэнээр татагдаж байгаа хүн нэгээр нэмэгдлээ. Хэрэг хаашаа эргэхийг хүлээх л үлдлээ. 
Харамсалтай мэдээлэл: Парапланаар нисэхээр манай улсад ирсэн Их Британийн уулчныг дээрэмдэж, амийг нь хөнөөжээ

АНУ-ын Калифорни мужийн Беркели хотод байрладаг Ethical Traveller байгууллагаас манай улсыг аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны /the world’s Ten best distinations/ нэгээр шалгаруулсан талаар мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард байсан. Тухайн үед Шилдэг 10 орноор шалгарсан орнуудад гэрчилгээ гардуулах ёслол Калифорни мужийн Корт Мадера хотод болж, Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Д.Баярхүү гэрчилгээг гардан авч байсан таатай мэдээлэл гарч байсан. Манай улсын байгалийн үзэсгэлэн бусад улс орнуудтай харьцуулахад үзэсгэлэн, байгалийн өвөрмөц тогтоцтой, цэнгэг нуур горхи ихтэй үүнийг дагаад аялахад тохиромжтой улсын нэгээр шалгарсан. Харин харамсалтай гадаадын жуулчид аялахад тэд нарыг дээрэмдэх янз бүрийн тохиолдол манай улсад их гардаг. Саяхан л гэхэд манай улсад аялахаар ирээд байсан Их Британы тамирчин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хангай нуруунын оргилд гарахаар өөрийн хамтрагч, найз Гарет Астоны хамт манай улсад ирээд байсан Стив Нэш харамсалтайгаар амь насаа алджээ.

Талийгаачийн хувьд их Британийн уулчин, парапланы нисэгч юм байна. Тодруулбал, 53 настай Стив Нэш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт бусдын гарт амиа алджээ. Стив Нэш 10 жилийн өмнө манай улсад мөн ирж байсан бөгөөд 10 жилийн дараа дахин парапланаар нисэхээр манай улсыг найзын хамт зорьжээ. 10 жилийн өмнө ирэхэд цаг агаар тохиромжгүй байсан учраас парапланаар нисэж чадаагүй нутаг буцаж байсан аж. 
Стив Нэш 10 жилийн дараа манай улсыг зорьж ирэхдээ цаг агаарын байдлыг сайн харж мөн хувийн бэлтгэлээ сайн хангаж байж өнгөрсөн наймдугаар сард манай улсыг зорьж ирсэн байна. Тэд нийслэл Улаанбаатараас баруун тийш 400 километрийн зайтай, 3900 метрийн өндөр Хангай Нурууны оргилд гарах зорилготой байж. Энэ талаар мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Чухал мэдээлэл: Ганга нуурын ус сэргэж эхэлжээ

Өнгөрсөн сарын сүүлээр Ганга нуурын чуулга уулзалт болсоны дараагаас ширгэж үгүй болж буй  нуурын талаар мэдээлэл гарч эхэлсэн. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж. Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай.  Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.
 

Чухал мэдэгдэл: Ц.Элбэгдорж: Мэнгэ нь дөнгө болсон ганц нэг хүн хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг
УИХ-ын чуулганаар “УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан” тухай асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ үеэр УИХ -ын гишүүн, дэд дарга Ц.Нямдорж “Цаашид бид хууль батлаад гарын үсэггүй, ёсчлоогүй юм явуулж байя. Тэр хуулийг та мөрдөж байгаарай гээд явуулж байя. Гарын үсэг, редакц хамаагүй алх цохисон бол хүчин төгөлдөр болно гэж та нар яриад байна аа даа. Энэ таван хуулийг ёсчлох сарын хугацаа байсан. Гэнэт нэг өдөр З.Энхболд чуулганыг завсарлуулчихсан. Хариуцлага асуух гээд байгаа юм бол З.Энхболдоос асуу. Тиймээс энэ хоригийг хүлээж авч болохгүй. Та нар шүүхийн шинэчлэл нэрээр Монголын шүүхийн систесийг бүхэлд нь самарсан. Энэ улсад болсон замбараагүй явдал Ерөнхийлөгчтэй холбоотой юм шүү хэмээн хатуухан хэлсэн. Ерөнхийлөгчийн “УИХ-ын 26-р тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасаны дараагаар Ерөнхийлөгч нэлээд уур бухимдалтай Ц.Балдорж шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Энэхүү арга  хэмжээний үеэр Ц.Нямдоржийн хэлсэн үгэнд хариу барьж "Өнөөгийн УИХ гарч ирээд манай гишүүдийн 40 нь шинээр орж ирсэн. Шинэ парламент. Тийм учраас үүнийг бид буцааж байгаа юм гэсэн. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэлж байсан. "Бодлогын залгамж, төрийн залгамж гэдэг бол хүнээр явдаггүй, бодлогоор явдаг юм. Та нар буруу үйлдэл хийж байна. Маш буруу. 40 хүн шинээр орж ирсэн гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу. Өнөөдөр мөнгө, эдийн засаг хэцүү байна. Үүн дээрээ нийлээд ажиллая. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ. Хуулийн шинэчлэлийг буцаасан гэсэн нэр авч яах юм бэ" гэж хэлж байсан.
Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ” хэмээн хэллээ. 

Чухал сэрэмжлүүлэг: Энэ сарын 14-нөөс нойтон цас орж сэрүүснэ
Есдүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр,энэ сарын дунд үеэс уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орж сэрүүсэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал,
Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-16-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-18-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-17нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 16,18-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө хөрсөн дээр 1-3 градус хүрч сулхан цочир хүйтэрнэ өдөртөө 13-18 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 12-13,17-18нд зарим газраар, 14,16-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 15-18нд Хэнтийн уулсаар хур тунадас нойтон цас орно. Салхи 14-15,17-19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Цаашдаа сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 16-18-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-16-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч шөнөдөө 5-10 градус өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

Хүүхдийн мөнгийг олгоно

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир хүүхдийн мөнгийг 60 хувьд олгохоор болсон. Харин үлдсэн 40 хувьд нь эдийн засаг сайжирхаар буюу 2019 онд олгохоор МАН-ын Засгийн газар төлөвлөөд байгаа билээ. Одоогийн байдлаар өнгөрсөн 7,8 сарын хүүхдийн мөнгийг олгоогүй байгаа билээ. Олгоогүй байгаа өнгөрсөн хоёр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгохоор болжээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment