8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн шилдэг сагсан бөмбөгчид манайд тоглоно

2016-09-13 16:25:49

2016 оны Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн энэ сарын 18-25-нд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид орж өрсөлдөх юм байна. Тэмцээнийг Азийн оюутны спртын холбоо, БСШУСЯам, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ тэмцээнд багууд 2 хэсэгт хуваагдаж тойргоор тоглоно. “А” хэсэгт 4 баг “В” хэсэгт 3 баг орно. Тэмцээний сугалаа маргааш Спортын төв ордонд 4 давхарт 12.00 цагаас болно. Тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцох юм байна. Ингээд тэмцээний хуваарийг хүргэе. 

9 САРЫН 19-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

  • 13.00 цагаас Нэгдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 15.00 цагаас Хоёрдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 17.00 цагаас Нээлтийн ёслол
  • 18.00 цагаас Гуравдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 20-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

  • 14.00 цагаас Дөрөвдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 16.00 цагаас Тавдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 18.00 цагаас Зургаадугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 21-НД: ХАНДГАЙТЫН МҮСБ ОРДОН

  • 14.00 цагаас Долоодугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 16.00 цагаас Наймдугаар тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/ 
  • 18.00 цагаас Есдүгээр тоглолт /Хэсгийн урьдчилсан тоглолт/

9 САРЫН 22-НД: АМРАЛТЫН ӨДӨР

9 САРЫН 23-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН

  • 14.00 цагаас А4-В3 
  • 16.00 цагаас А1-В2 ХАГАС ШИГШЭЭ 
  • 18.00 цагаас А2-В1 ХАГАС ШИГШЭЭ

9 САРЫН 24-НД: БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОН

  • 13.00 цагаас 5 ДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ 
  • 15.00 цагаас ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
  • 17.00 цагаас АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ШИГШЭЭ ТОГЛОЛТ
  • 19.00 цагаас ХААЛТЫН АЖИЛЛАГАА, МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment