8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Чөлөөтийнхөнд торгууль тавьж, С.Зоригийг хөнөөсөн эзэн холбогдогчдыг илрүүлсэн гэсэн мэдэгдэл гаргасан өдөр

2016-09-16 18:33:00

Та амьдралаас юуг хүсч, хүлээж байдаг вэ? гэсэн асуултанд хүн төрөлхтөн нэгэн дуугаар аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж хэлдэг билээ. Тиймээс аз жаргалтай амьдарсан амьдрал л хамгийн үнэтэй амьдрал байдаг. Би хувьдаа аз жаргалыг хувь хүн өөрийнхөө амьдралд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгаа байдлаас нь хамааран аз жаргалтай байна уу? үгүй юу гэдэг нь хэмжигддэг гэж ойлгодог. Та аз жаргалтай хүн мөн үү. 
Аз жаргалыг би, хvний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор 
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор 
Амьд явахыг би бусдад хайраа тvгээхийн нэр гэж бодном. 
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгодог хэмээн алдартай яруу найрагч хэлсэн байдаг. Туулсан амьдарлаа эргээд нэг харахад хайртай гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах  нь хүний амьдарлын хамгийн том аз жаргал байдаг.  Та аз жаргалыг алсаас бус дэргэдээсээ хайгаарай. Ингээд ажлын өдрүүдээ амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөсөн та бүхэндээ шинэ, шинэлэг бүхнээр дүүрэн Монголын нэг өдөр булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Чухал дуулиан: Б.Батжаргал: С.Зоригийг хөнөөсөн эзэн холбогдогчдыг ИЛРҮҮЛСЭН
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж одоог хүртэл хууль хяналтын байгууллага хэргийг илрүүлэхэд анхааран ажилласаар байгаа билээ.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж байгаа асуудлаар тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс прокурорын байгууллагаас энэ асуудлаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ удаа дараа ирүүлсээр байгаа тул бид хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай уулзаж тодруулга ярилцлага авсанаа хүргэж байна.
 -Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хотын дарга асан Э.Бат-Үүл болон МУГЖ Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл асуух тодруулах гэсэн юм.
-С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр яригдаж байгаа зүйлд хариу өгье. Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалтын явагдаж дуусаагүй байгаа.
-Яагаад нууцлалд хамаарагдсан юм бэ. Э.Бат-Үүл..."Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан"... талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьсан.
-Эрүүгийн хэргийг нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг.
Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа гэж ойлгож болно.
-Саяхан Тагнуулын Ерөнхий газраас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Тэгвэл хуулиндаа нэг хэрэгт хоёр удаа сэжигтэнээр тооцох заалт байгаа юу.
Хуулинд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 


Чухал ярилцлага: C.Дэмбэрэл: Манай улсад 10 гаруй шашны гаж урсгал үйл ажиллагаа явуулж байна
Монгол Улс 1990 оны Ардчиллаас хойш Үндсэн хуульд шашин шүтэх, эс шүтэх эрхийн талаар хуульчлан зааж өгсөн байдаг. Ингэснээр ямар шашин шүтэх нь тухайн хүний эрх. Гэтэл  сүүлийн жилүүдэд манайд улсад гадны шашны байгууллага ихээр орж ирэх болж үүнээс үүдэн нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх чиг хандлага ажиглагдах болсон юм. Тиймээс манайд улсад үйл ажиллагаа явуулж буй шашны сүм, хийд болон, тэдэнд төрөөс ямар бодлого хэрэгжүүлдэг, мэргэжлийн шашин судлаач хэр байдаг талаар МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Манайд ганцхан гэж тооцогддог МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим хэдэн онд байгуулагдаж байсан вэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчидад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд нийт 200 гаруй шашин судлаач мэргэжилтэн бэлтгэж төгсгөсөн.  
Өнөөдрийн байдлаар манай улсад хичнээн гадны шашны урсгал орж ирээд байна вэ?
 -Шашны сүм, хийдийг ангилж бүртгэхдээ мэргэжлийн бус хүмүүс хийснээс урсгал чиглэлийг нь эндүүрч буруу ангилах, үүсэл гарал, номлол сургаалийн хувьд тэс өөр шашнуудыг нэг бүлэгт багтаах, шашнуудыг түүхэн хөгжил, төлөвшлөөр нь гаж урсгал, культ, сект, шашин гэж ангилдаг ёсыг үл харгалзан үзэх нийтлэг алдаа ажигллагддаг.
 -1990 оны Ардчилсан хувьсгалaaр  Монгол Улсын Үндсэн хуульд хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчилж өгсөн. 1990 оноос хойш манайд гадны  олон шашны урсгал, чиглэлүүд ном, сургаалаа дэлгэрүүлэх үйл ажиллагаа идэвхжсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад үндэстний, дэлхийн, шинэ шашны хөдөлгөөний гээд 20 гаруй шашны урсгал чиглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Статистикийн төвөөс гаргасан баримтаар 360 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүн мэдээ байдаг. Улсын статистикийн төв газар, Хууль зүйн яам, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэх газрууд шашны байгууллагын талаар янз бүрийн судалгаа хийдэг. Гэтэл дээрхи байгууллагуудын судалгаанд дурдсан тоо баримтууд хоорондоо зөрдөг. Өнөөгийн байдлаар албан бус тоогоор улсын хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлээд 800 гаруй сүм, хийд, цуглаан үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад ингэж тоо, баримт зөрөөд байна гэхээр төрөөс шашин талаар баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагад мэргэжлийн хүн дутмаг байгаатай холбоотой. Шашны сүм, хийдийг ангилж бүртгэхдээ мэргэжлийн бус хүмүүс хийснээс урсгал чиглэлийг нь эндүүрч буруу ангилах, үүсэл гарал, номлол сургаалийн хувьд тэс өөр шашнуудыг нэг бүлэгт багтаах, шашнуудыг түүхэн хөгжил, төлөвшлөөр нь гаж урсгал, культ, сект, шашин гэж ангилдаг ёсыг үл харгалзан үзэх нийтлэг алдаа байна.
-Манайд ямар шашны аль урсгал нь түлхүү байна вэ?
-Христийн шашны Протестант урсгал  чиглэлд хамаарагдах шашны сүм цуглаанууд нилээд орж ирж байна. Үүнээс гадна өнөөдөр Монголд христийн ариун библийн сургаалийг бусад шашны номлол сургаальтай хольж гажуудуулсан Америк, Солонгос номлогчдын үндэслэсэн шинэ шашны хөдөлгөөний урсгал чиглэлүүд их дэлгэрч байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 


Чухал мэдээлэл: Н.Алтанхуяг “Хаан жимс” компанидаа долоон тэрбумын зээл авсан уу
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнгөрсөн сарын 05-ны өдөр  Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр  төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Тус уулзалтын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн компанийн талаар нэлээд ноцтой асуудал яригдсан аж. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас чацарганы тариалалтын талбай ургац нэмэгдүүлэх зорилгоор Н.Алтанхуягийн компанид долоон тэрбум төгрөгийн зээл олгосон талаар дурьдсан байна. Үүний дараахан Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт асуулт илгээсэн ч хариу өгөөгүй байна. 2010-2016 оны хооронд “Чацаргана” үндэсний хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд  Н.Алтанхуяг Ерөний сайдаар ажиллаж байсан үедээ ийнхүү  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас долоон тэрбум төгрөгийг хувийн компанидаа зээл олгосон бол ашиг сонирхолын зөрчил үүснэ. Долоон тэрбум төгрөгөөр ганц компани чацаргана тариалана гэдэг бол дэндүү ахдах мөнгөн дүн билээ.


Чухал шийдвэр: 50 мянган евро төлөөд чөлөөт багийн тамирчид тэмцээнд оролцох эрхтэй болно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Монголын бүх насны баг тамирчдыг Олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан билээ. Монголын хоёр дасгалжуулагч Олимпийн наадмын үеэр хувцсаа тайлж шидсэнтэй холбоотойгоор ийн шийтгээд байсан. Улмаар Монголын чөлөөт бөхийн холбоог дотооддоо асуудлаа шийдэж, хариу өгөхийг үүрэгдсэн юм.
Харин манай улсын Чөлөөт бөхийн холбоо хуралдаж, хоёр дасгалжуулагчийг зохисгүй үйлдэл гаргаж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр хүндийг унагасан хэмээн үзэж, эрхийг нь хассан. Энэхүү шийдвэрээ энэ сарын 1-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд илгээсэн аж.
Тэгвэл  Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ асуудлыг дахин зөвлөлдсөний эцэст МЧБХ-г 50 мянган еврогоор торгож, хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргажээ. Мөн хоёр дасгалжуулагчийг МЧБХ-ны ямар нэгэн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхыг анхааруулжээ. Ингэснээр хэрвээ МЧБХ торгууль болох 50 мянган еврог төлсөн тохиолдолд манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож эхлэх боломж бүрдэж байгаа юм.


Чухал сэрэмжлүүлэг: 22 настай залуу машинтайгаа онхолдож нас баржээ
Замын цагдаагийн газарт өчигдөр зам тээврийн холбогдолтой 270 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдэж, хоёр хүний амь нас хохирч, 14 хүн гэмтсэн байна.
Тодруулбал, СХД-ийн нутаг Баруун салааны замд T.Prius маркийн машинтай  жолооч Н машинтайгаа онхолдож /жолооч 22 настай, эрэгтэй/ газар дээрээ нас баржээ. Түүнтэй хамт явсан зорчигч 22 настай эрэгтэй Л гэмтсэн байна.
Анхаар: Жирэмсэн эхчүүд самар идвэл харшил сэдрэх эрсдэлтэй
Жирэмсэн эхчүүд самар их идвэл харшил өгч болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ. Уг судалгаанд судлаачид 8000 гаруй хүүхэд, ээжүүдийг оролцуулсан байна. Судалгааны дүнд самар идэх нь зохимжгүй, түүгээр ч зогсохгүй жирэмсэн эхчүүд самар хэрэглэвэл харшил сэдрэх эрсдэлтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Мөн тухайн эх жирэмсэн байх үедээ самар их хэрэглэвэл хүүхэд нь самарны харшилтай төрөх магадлал гурав дахин их байдаг гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Тиймээс самар хэрэглэхээ багасгах нь ирээдүйд үүсч болзошгүй харшлаас сэргийлэх аж. 

Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Onch
ENHBOlD ELBEGEE 2 -t
2016/09/16 202.9.44.25
Xulzulzul
Batuuliig zaaval heregten bolgoh hend heregtei baidag yum boloo
2016/09/16 202.9.44.25