8o
Улаанбаатар хот
mobile menu

Паралимпод оролцсон тамирчид удахгүй эх орондоо ирнэ

2016-09-19 18:00:23

Зуны XV паралимпийн наадамд оролцсон тамирчид, дасгалжуулагч нар энэ сарын 22-ны өдрийн 24.00 цагт Бээжингийн нислэгээр Улаанбаатарт ирэх юм байна. Тус наадамд жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрлөөр анх удаа оролцсон Э.Содномпилжээ нар хүрэл медаль хүртсэн юм. Мөн байт харвааны холимог багт “Бээжин 2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар 40 орноос чансаагаараа шилдэг 16-д багтаж, Герман, Польшийн багийг хожин IV байр эзлэв. Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр анх удаа оролцсон Г.Цогтгэрэл бөөрөнцөгөөр V байр эзлэхдээ Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Риогийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын баг 160 орноос 75 байрт жагссан амжилтыг үзүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment