18o
Улаанбаатар хот
mobile menu

Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байна

2015-12-10 11:50:00

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгааг арилгах шаардлагыг 28 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, 26 зөрчлийг арилган ажиллажээ. Тус дүүргийн 23 олон нийтийн байцаагч сарын хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, хог тарьсан 315 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.  

Харин  Чингэлтэй дүүргийн 13 байцаагч тохижилт цэвэрлэгээ хийгээгүй долоон аж ахуйн нэгжийн талаарх зөрчлийн тэмдэглэл үйлдэж дүүргийнхээ Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ.  Цаашид орчныхоо 50 м газрыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжийг дүүргийн Засаг даргын захирамжаар хороодод томилогдсон олон нийтийг байцаагч газар дээр нь шалгана. Гэрээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд  олон нийтийн байцаагч нар зөрчлийн тэмдэглэл хөтлөн мэргэжлийн хяналтын байцаагч нарт мэдэгдсэнээр хариуцлага тооцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment