8o
Улаанбаатар хот
mobile menu

Би хөгшин харагдмааргүй байна

2016-09-23 11:39:00

Chuhal.mn-сайтын уншигчиддаа зориулан хүн яагаад хурдан хөгшин, овортой харагддаг 10 шалтгааныг өнөөдрийн “Зөвлөгөө” буландаа хүргэж байна. Амьдралдаа дадал болговоос илүү урт насалж, залуухан харагдана шүү.

Өөх тосны хэмжээг ихээр биш багаар тооцож хэрэглэ.

Арьсан дээр үрчлээ үүсгэж, нөсөө толбо, идээт үрэвсэл гардаг шалтгааныг өөх тос эзэлдэг.. Тиймээс өөх тосны хэрэглээг багасгаж, шинэ бүтээгдэхүүн сонгож хэрэглэцгээе.

Соруул /гуурс/ ашиглах

Та өдөр тутам шингэн зүйл уухдаа соруул, гуурс ашигладаг юм биш биз. Тэгвэл энэ зуршилаа зогсоогоорой. Энэ нь амны хөндийн орчимд үрчлээ үүсгэх гол шалтгаан болдог.

Хажуу талаараа удаан хугацаанд унтах, амрах

Та өөрийгөө унтаж байх хугацаандаа ямар байрлалтай хэвтдэгээ санаж байна уу? Магадгүй элдэв өвчлөл зовиургүй бол хоёр хажуу талаараа биш дээшээ харж, унтахыг зөвлөж байна. Хоёр талаараа унтсанаар хацар, эрүү орчимд сул арьс унжиж, үрчлээ үүсдэг.

Буруу суух

Та хоолны ширээ, компьютер, гар утсаа хэрэглэж байхдаа яаж суудаг вэ? Бөхийж суудаг юм биш биз. Энэ нь хүний биеийн яс, булчинд сөрөг нөлөө үзүүлж, хөгширөх явцыг түргэсгэдэг.

Нарны тосыг зөвхөн зун хэрэглэх буруу

Цэлмэг, бүрхэг аль ч өдөр нарны тос хэрэглэж заншаарай. Бүрхэг өдөр нарнаас ирэх хорт цацрагын хэмжээ 20 хувь байдаг. Тиймээс ямар ч үед марталгүй түрхээд гараарай.

Хиймэл, халаалтын систем

Айл өрх бүрийн халаалт ирсэнээр агаар огцом хуурай болсон мэт санагдаж байна уу? Хэрэв та залуу төрхөө алдахыг хүсэхгүй байгаа бол агаараа чийгшүүлэхээ бүү мартаарай. Мөн халаалтын системийг даарахгүйгээр бага хэмд барихыг зөвлөж байна.

Сахар, чихрийн хэрэглээг багасга

Баян хүний өвчин бол чихрийн шижин гэсэн ойлголт хэдэн жилийн өмнө бидний дунд байсан. Гэвч ДЭМБ-аас Монголд өлгийтэй хүүхдүүдээс эхлүүлээд насанд хүрсэн хүн бүр сахар, давсны хэрэглээ их гэсэн судалгаа гарсан.Тиймээс та өөрийн гэр бүл, үр хүүхдүүддээ сахар, чихэрнээс татгалзах ёстой гэдгийг сануулж байгаарай.

Телевиз ихээр үзэх

Нэг цаг телевиз үзэх нь хүний насжилтын хугацаанаас 22 минут хорогдуулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс нэг цаг телевиз үзэж байснаас идэвхитэй, дасгал, хөдөлгөөн хийхийг санал болгож байна.

Нойргүйдэл

Насанд хүрсэн хүн өдөрт 7 цагийг унтахад зориулах хэрэгтэй. Удаан хугацаанд нойр хангалтгүй явсанаар эрч хүчгүй, сэтгэцийн эмгэг, өвчлөл, жин нэмэх зэрэг асуудал тулгардаг. Гэхдээ хүний нойр авахад хамгийн тохиромжтой биологийн цагийг оройн 10 цагаас  өглөөний 4 цаг гэж үздэг. Энэ үед амарч амжвал залуу сайхан төрхөө хадгалж, урт насална.

Хувийн зохион байгуулалт дутуугаас үүссэн стресс

Хэд хэдэн судалгаанаас үзэхэд стресс биеийн эд эсэнд нөлөөлж, хөгширөх явцыг хурдасгадаг. Тэгвэл та ажил мэргэжил, өдөр тутмын амьдралдаа яарч биш төлөвлөгөөний дагуу ачаалалаа зөв хувиарлаарай.

Эх сурвалж: Bright side  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment