8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нарт 30 сая төгрөгийн урамшуулал олгоно

2016-09-23 12:20:00

Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг насан туршид нь сар бүр урамшуулахад чиглэсэн журмыг баталсан юм. Тус журмын дагуу Рио 2016 паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү,  пауэрлифтингийн төрөлд  хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ нарыг  нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment