8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн элсний наадам эхэллээ

2016-09-24 14:45:00

Вьетнам Улсын Данан хотноо ирэх сарын 03-ны өдөр хүртэл зохион байгуулагдах Азийн элсний наадам эхэллээ. Тус наадамд 45 улсын тамирчид спортын 21 төрлөөр өрсөлдөх юм.

Харин манай баг тамирчид дараах төрлүүдэд өрсөлдөнө. Үүнд:

Жиүжицү
Самбо
Кураш
Бодибилдинг
Петанк
Волейбол
Сагсанбөмбөг 3х3
Тухайлбал, сагсан бөмбөгийн 3х3 төрөлд оролцох эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, О.Нямбаяр, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар багтсан ба дасгалжуулагчаар М.Гантөмөр томилогджээ.

Манай улсын эмэгтэй шигшээ багт ОУХМ Д.Ганзул, Б.Солонго, спортын мастер Х.Майжаргал, Д.Баянжаргал нар оролцохоор мэдүүлгээ өгсөн ба тэднийг З.Галя дасгалжуулах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment