8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөгжөө хэрхэн зөв сонгох вэ

2016-09-26 13:14:00

Chuhal.mn сайтын уншигчиддаа зориулан “Зөвлөгөө” буландаа аль хуруундаа ямар төрлийн бөгж зүүх талаар зөвлөгөө хүргэж байна. Магадгүй та их гоёл чимэглэл зүүдэг бол үүнийг уншиж, зохистой хэрэглэх санааг аваарай.

Насандаа тааруулж бөгж сонгох

Өдөр тутмын хувцаслалтаас хамааран бөгжөө сонгох нь зүйтэй. Хэрэв та жижиг хумсны толь, хуруутай бол жижиг шигтгээтэй бөгж сонгоорой. Энэ нь таныг оворгүй, ухаалаг, дэгжин харагдуулах болно. Хэт их гоёл чимэглэл гартаа төвлөрүүлж, зүүх нь зохимжгүй харагддаг гэдгийг байнга санаарай. Том овор ихтэй чулуун бөгж гарын өө сэвийг тодруулж харагдуулдаг.

Гарын хэлбэр, хэмжээнд тааруулан бөгж сонгох

Хэрэв та жижигхэн хуруутай бол том биш хэрнээ урт шовх, нарийн хэлбэртэй бөгж сонгоорой. Энэ нь гарыг урт нарийн харагдуулах сайн талтай.  Харин та хэт урт хуруутай юу?  Тэгвэл дунд хуруундаа хоёр бөгж, зэрэгцүүлэн зүүх нь зохимжтой.

Том ястай хуруутай бол...

Бидний хэлж заншисанаар мойног том ястай хуруутай бол том чулуун бөгж сонгож, худалдан авахын оронд дугуй хэлбэр бүхий дунд зэргийн овортой бөгжийг сонгоорой. Энэ нь хурууны том ясыг жижиг болгож, зохистой харагдуулдаг. Геометрийн дүрстэй бөгж, гоёл чимэглэл хурууг жижиг хэмжээтэй харагдуулна.

Ямар бөгжийг хаана хэрэглэх вэ

  • Алмазан эсвэл шигтгээтэй бөгжийг чөлөөт хувцас дээр зүүх зохимжгүй харагддаг. Харин оройн үдэшлэг, хүлээн авалтанд даашинзтай хослуулж өмсөх нь зохимжтой бөгөөд хувцаслах соёлд сайн суралцсаныг илтгэнэ.
  • Нэг гарт хэт их бөгж байх зохимжгүй. Аливаа зүйлийн тун хэтрэх нь хувцаслалтандаа онцгой муу нөлөө үзүүлдэг. Энгийн хэрнээ дэгжин байх тусам сайхан харагдуулна.
  • Өөр өөр төрлийн материал, өнгө орсон бөгж нэг гарт хамтдаа байх зохимжгүй. Тухайлбал  алт, мөнгө, монет зэрэг орсон бөгжийг хамтад нь нэг дор зүүх ёсгүй.
  • Хумсаа тод өнгөөр будсан бол тод гялалздаг бөгж бүү сонго. Энэ нь таны гарыг бүдүүн , өргөн харагдуулдаг. Хэт тод өнгийн зүйлс нэг дор байрлах “гоёх гэж ядсан” мэт харагдуулна.
  • “Dress Code” заасан үдэшлэгт очих гэхээр ямар бөгж, ээмэгээ сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл хуримын бөгжөө зүүгээд гараарай. Энэ таныг илүү сайхан харагдуулж, соёлч хүний хувьд эерэг сэтгэгдэл төрүүлнэ.
  • Та эрхий болон чигчий хуруундаа бөгж зүүдэг бол элдэв содон өнгийн биш энгийн бөгж зүүхийг санал болгож байна.

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment