10o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Ариунболд: Ирэх жил Монгол Улс анхны хиймэл дагуулаа хөөргөнө

2016-09-27 09:07:00

Дэлхий дахин инновацийн давалгаа хүчээ авч байгаа энэ үед Монгол улс ч мөн цаг үеэсээ хоцрохгүй оюутан залуус энэ салбарт хүч үзэж, техник сэтгэлгээгээ дээшлүүлэхийн тулд шинэлэг технологиудыг дотооддоо санаачлан, бүтээж байна. Үүний нэг тод илрэл болсон зүйл бол “Кансат” бичил хиймэл дагуул хөөргөх тэмцээн юм.  Уг тэмцээнд энэ чиглэлээр суралцаж буй оюутан, залуус оролцож өөрсдийн мэдлэг, шинжлэх ухаанд тулгуурлан өөрсдөө хиймэл дагуул хийж хөөргөдөг. Энэ жилийн "Кансат 2016" тэмцээнд амжилттай оролцож хоёрдугаар байрт шалгарсан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн  Физикийн тэнхимийн дөрөвдүгээр курсын оюутан Т.Ариунболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт  болсон “Кансат-2016”-д амжилттай оролцож хоёрдугаар эзэлсэн ч баяр хүргэе. Өөрийгөө манай уншигчддад танилцуулаач?

-Баярлалаа. Энэ тэмцээнд ороход дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа. Намайг Түвшинбаярын Ариунболд гэдэг. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн  Физикийн тэнхимийн дөрөвдүгээр курсын оюутан. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын  Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын үндэсний хиймэл дагуул" хөтөлбөрийн хүрээнд "Хиймэл дагуул-Бидний гараар" сэдэвт  “Кансат 2016” сонирхогчийн бичил хиймэл дагуул хийх тэмцээнд “Numsat 1” багаас орж хоёрдугаар байрт шалгарлаа. 2012 онд МУИС, ШУТИС-ийн хамтарсан баг анх удаа энэ төрлийн олон улсын тэмцээнд оролцож байсан. “Кансат” тэмцээн нэлээд хэдэн жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн.

-Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Кансат-2016” тэмцээний энэ жилийн онцлог юу байв?

Энэ жилийн тэмцээн онцлог нь хиймэл дагуулдаа камер суурилуулж, объектын зураг дарах даалгавар байсан.

-Манай сургууль жил болгон энэ тэмцээнд тогтмол идэвхтэй, амжилттай оролцдог. Энэ жилийн хувьд амжилтаа бататгаж хоёрдугаар байт орлоо. Би хоёр дахь жилдээ оролцож байна. Өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол энэ жил хүрээгээ тэлж Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцсон. Мөн манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвараа. Тэмцээний үүрэг даалгавараас хамаарч жижиг хэрэгслүүр тавьж болдог. Энэ жилийн тэмцээн онцлог нь хиймэл дагуулдаа камер суурилуулж, объектын зураг дарах даалгавар байсан.

-Тэмцээнд нийт хэчнээн баг оролцсон вэ. Гаднаас хэдэн баг ирэв?

-Тэмцээнд нийт есөн баг оролцсон. Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез улсаас тус бүр нэг, нэг баг, манай сургуулиас хоёр, ШУТИС, БХИС-иас  баг оролцсон. Туркийн баг нэгдүгээрт орж манайх хоёрдугаар байрт шалгарсан.

-Гаднаас баг оролцсон нь манай оюутан, залууст ихээхэн туршлага болж өгсөн болов уу. Бусад орны оюутнуудын хийсэн хиймэл дагуултай харьцуулахад та нарын хийсэн хиймэл дагуул давуу болон сул тал юу байв?

-Сонирхогчийн буюу дандаа оюутнууд хийсэн бүтээлээрээ оролцсон учраас энэ жилийн тэмцээнд харилцан бие биенээсээ суралцсан тэмцээн болсон. Ерөнхий зориулалт нь бүгд адилхан. Загвар, дизайны хувьд бага зэрэг өөр, ашиглаж байгаа хэрэгслүүд нь ондоо байсан. Жишээлбэл, манайх хиймэл дагуулийнхаа бүх хэрэгслүүдийг нэг хавтан дээр багтаасан байхад гаднаас ирсэн багууд тус тусад нь авч тавьсан байсан. Бусад улсын багуудын хэрэглэж байгаа технологи нь арай илүү дэвшилттэй байсан.

-Кока Коланы саванд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулаар оролцсон. Энэхүү хиймэл дагуулийн үүрэг, ач холбогдол?

Шинжлэх ухааны туршилт хийхэд голлох үүрэгтэй. Манай улсын хувьд ургамал, цаг уурын тандалт судалгаа хийхэд нэлээд ашигладаг.

-Лаазанд багтах жижиг хэмжээтэй хиймэл дагуулийг “Кансат” бичил хиймэл дагуул гэж ярьдаг. Олон улсад Кансат (CanSat, can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэл лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул юм. Энэ хиймэл дагуулийн диаметр нь 66 мм, өндөр нь 115 мм бүхий ундааны лаазанд багтахуйц 350 грамм орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулыг их дээд, сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор зохион бүтээж, ашигладаг. Энэхүү хиймэл дагуулийн ач холбогдол нь энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын техник сэтгэлгээг нэмэгдүүлэх, хиймэл дагуулаар дамжуулан мэдээлэл боловсруулах,  олсон мэдээлэл дээрээ анализ хийхэд чухал ач холбогдолтой. Хиймэл дагуул пуужингийн тусламтайгаар  агаарт хөөрч бууж ирэхдээ шүхрээр бууж ирдэг. Ингэхдээ далайн төвшнөөс дээшхи өндөр болон агаарын даралт, чийгшил, өөр хэмжиж болох хэмжээсүүдийг хийж өөрийнхөө санах ойд хадгалдаг. Шаардлагатай тохиолдолд газрынхаа станц руу мэдээлээ шууд дамжуулдаг чухал үүрэгтэй. Мөн шинжлэх ухааны туршилт хийхэд голлох үүрэгтэй. Манай улсын хувьд ургамал, цаг уурын тандалт судалгаа хийхэд нэлээд ашигладаг. Ургамалын зургийг хоёр камераар дарж түүн дээрээ боловсруулалт хийдэг. Жишээлбэл, намар өвс, газрын хөрс шаралсан үед ямар байх, зун ногоон байхдаа ямар байдаг гэдгийг тодорхойлж өгнө. Жинхэнэ хиймэл дагуул сансарт хөөрвөл цөлжилт, агаарын өөрчлөлт зэргийг тандаж, судалдаг.

-Жижиг хиймэл дагуул хийхэд хэдэн төгрөгийн өртөгөөр бүтэх үү. Хугацаа хэр шаарддагдаг вэ?

-Хиймэл дагуул хийхэд өртөг өндөр байдаг. Энэ жилийн тэмцээнд манай сургуулийн хоёр баг оролцсон. Нэг багийг сургууль, нөгөө багийн мэдээлэл технологийн компаниуд ивээн тэтгэсэн. Манай “Nunsat 1” багийн isatcom компани ивээн тэтгэсэн. Сая тэмцээнээр хөөргөсөн хиймэл дагуул хийхэд нэг сая орчим төгрөгийн зардал гарсан. Хугацаан урт байх тусмаа сайн. Яг энэ хиймэл дагуулийг нэг сарын хугацаанд хийсэн. Пуужингаар туршиж үзэх боломж байхгүй болохоор өндөр байшин дээрээ унагах зэргээр туршиж үзсэн.

-Хиймэл дагуул хийх хэрэгслүүдээ хаанаас авдаг вэ?

-Хиймэл дагуулд хэрэглэх хэрэгслүүд Монголоос олдоггүй. Дийлэнхийн Хятадаас захиалгаар авдаг.  Ирэх хугацаа, тээврийн зардал гээд асуудал, хүндрэл их бий.

Бидний өдөр тутамд ашиглаж байгаа харилцаа холбооны салбар, гар утас, телевизид хиймэл дагууллийг ашигладаг болчихвол илүү хямдаар үзэх боломжтой. Манайхан дандаа түрээсийн гадны зүйл авч хэрэглэдэг.

-Ер нь хиймэл дагуулийн ач холбогдол бидний өдөр тутмын амьдрал ямар нөлөөтэй вэ?

-Бидний өдөр тутамд ашиглаж байгаа харилцаа холбооны салбар, гар утас, телевизид хиймэл дагууллийг ашигладаг болчихвол илүү хямдаар үзэх боломжтой. Манайхан дандаа түрээсийн гадны зүйл авч хэрэглэдэг. Мөн Батлан хамгаалахын салбар ямар ч хиймэл дагуул байдаггүй. Өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болчихвол өөрийнхөө улсыг хянаж байх боломжтой. Цаг агаарын хиймэл дагуул хамгийн чухал. Яагаад гэвэл хэзээ бороо орж, цасан шуурга шуурах гээд байна. Байгалийн гамшигт үзэгдэл хэзээ болох зэрэг мэдээлэл авч болох чухал үүрэгтэй. Энэ бүхний эхлэлийг тавихын тул “Кансат” тэмцээн болдог.

-МУИС-ийн багш нар 2017 онд анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Нэг үгээр хэлбэл манай улс ирэх 2017 онд анхныхаа хиймэл дагуулийг сансарт хөөргөнө.

-Хиймэл дагуулгүй таван орнуудын хамтарсан төсөл явагдаад манай улс шалгарсан. Жинхэнэ хиймэл дагуу хөөргөх “Кубсат” төсөлд манай сургуулийн багш нар оролцож байгаа. Нэг үгээр хэлбэл манай улс ирэх 2017 онд анхныхаа хиймэл дагуулийг сансарт хөөргөнө. Энэ хиймэл дагуул хийх ажилд манай сургуулийн багш нар ажиллаж байна.

-Манайд энэ төрлийн хиймэл дагуул хийх суурь, бааз хэр байдаг юм бол?

-Манай улсад энэ салбар хөгжөөгүй. Жинхэнэ хиймэл дагуул хийх лаборатори манай улсад байдаггүй. Япон улсад байдаг лабораторит манай улсын багш нар очиж хиймэл дагуул хийж байгаа. Хиймэл дагуул хийх лаборатори хийнэ гэвэл асар их хэмжээний хөрөнгө мөнгө орно.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment