8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсаас Азийн элсний наадмын хоёр аварга төрлөө

2016-09-27 09:25:31

Азийн элсний спортын V наадам Вьетнамын Данан  хотноо үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар манай улс хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.  Тодруулбал, Жиү жицү бөхийн -62кг жинд Б.Буяндэлгэр, -56кг жинд Ө.Эрдэнэбаатар нар алт,  Кураш бөхийн -60кг жинд О.Чинбат мөнгө,   Жиү жицү бөхийн +70кг жинд М. Сугар, +94кг жинд Б.Өнөржаргал, -94кг жинд  Б.Ариунцог нар тус тус хүрэл медаль хүртжээ.  Манай улс найман медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар наймдугаар байрт бичигдэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment