8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Батсүрэн: Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаагүй

2016-09-29 09:04:00

Манай улс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний дийлэнх хувийг гаднаас импортолж оруулж ирдэг. Гэтэл зарим импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан зүйл, заалтыг зөрчих, хяналт шалгалт хийхэд зөрчил илрэх тохиолдол их гардаг аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт НМХГ-аас шаардлага хангархгүй бараа бүтээгдэхүүн илэрсэн талаар бид мэдээлэлсэн.  Тухайн үед ямар бараа, бүтээгдэхүүнээс хэр зөрчил илэрсэн талаар НМХГ-ын Экспорт, Импортын хэлтсийн дарга Г.Батсүрэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн 7 хоногт танай байгууллагын зүгээс зөрчилтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөн. Зөрчилтэй гарсан бүтээгдэхүүнүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Шалгалтаар БНСУ, АНУ, ОХУ, БНХАУ зэрэг улсаас импортоор орж ирсэн бараа, бүтээгдэхүүнээс зөрчил илэрсэн. Тухайлбал, АНУ-аас импортолсон 3.4 сая төгрөгийн 217 кг "Buttermilk Ranch" нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан байсан. Энэ нь "Хүнсний тухай" хуулийг зөрчсөн тул 8,640,000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулан бүрэн барагдуулж, саатуулах акт үйлдэн бүтээгдэхүүнийг хурааж, гаалийн хяналтын талбайд саатуулсан. БНСУ-аас импортолсон 250,0 мянган төгрөгийн 32.5 кг "Berrymix" нэрийн жимстэй иогуртаас лабораторийн шинжилгээ хийхэд хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан.  ОХУ-аас импортолсон 2.1 сая төгрөгийн 25 кг хэмжээтэй "Фуросемид" нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан байсныг илрүүлж  бүтээгдэхүүнийг хурааж, устгах тухай акт бичиж гаалийн горимоор устгаад байна.  Грек улсаас импортолсон 2 сая төгрөгийн үнэтэй 77.8 кг хэмжээтэй "Septona" хуруу боолт импортын лицензгүй гүний хяналтын бүсээр нэвтэрсэн, БНХАУ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр импортолсон 6 сая төгрөгийн үнэ бүхий 178 хайрцаг "Вэй Эр" нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүнээс дээж авч МХЕГ-ын лабораторит шинжлүүлэхэд шинжилгээний хариу шаардлага хангахгүй гарсан. Тиймээс шинжилгээний дүнд үндэслэн эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах, үнэлэх орон тооны бус зөвлөлд одоогоор шилжүүлээд байна.

-Зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг зарласны дараа иргэд эдгээр бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гарсан гэсэн ойлголт авсан байсан. Гэтэл Гаалийн гүний хил дээр эдгээр зөрчлийг илрүүлж тухайн үед арга хэмжээ авсан гэж та сая ярилцаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Гаалийн гүний хяналт хийхэд эдгээр зөрчил илэрсэн. Түүнээс худалдаанд гарсан хойно нь хяналт, шалгалт хийж илрүүлсэн юм биш. Улаанбаатар руу ороод ирлээ гэхээр иргэд хот руу орж ирээд үйлчилгээнд гарчихсан гэсэн бодолтой байдаг. Тийм биш. Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаагүй. Хилээрээ яривал манайх Гаалийн гүний хил. Гүний хил дээр байгаа улсын байцаагч нар бараа, бүтээгдэхүүнд хяналт, галгалт хийж зөрчил илэрсэн бол ерөөсөө Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд тэр даруйд нь хурааж, устгалд оруулдаг. Гаалийн горимоор гааль дээр төлбөр, татвараа төлөхгүйгээр шууд устгуулдаг. Наашаа орж  ирсэн тохиолдолд дээж авч лабораторийн шинжилгээнд оруулна. Шинжилгээний хариу хэзээ гарна тэр хүртэл нь хяналт тавьж агуулахад нь байлгаж худалдаанд гардаггүй.  Хэрвээ лабораторийн шинжилгээ муу гарсан тохиолдолд татаж аваад устгалын коммист өгч устгалд оруулдаг.

Улаанбаатар руу ороод ирлээ гэхээр иргэд хот руу орж ирээд үйлчилгээнд гарчихсан гэсэн бодолтой байдаг. Тийм биш. Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаагүй.

-Хамгийн их бараа, бүтээгдэхүүн орж ирдэг 13 терминалын нэг нь дандаа химийн бодис орж ирдэг гэж сонссон?

-Энэ терминал дээр Улаанбаатар хот руу орж ирж байгаа тэсэрч дэлбэрэх, бодис, химийн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүд “Автима 1” гэсэн терминал дээр буудаг. Бусад 12 теримналаар хүнсний  бүтээгдэхүүн буудаг. Төв шуудангийн гааль дээр шуудан илгээмжээр ирж байгаа бүтээгдэхүүн бууна. Сүүлийн үед хүмүүс онлайнаар бараа, бүтээгдэхүүн их захиалдаг болсон. Тэр бараа, бүтээгдэхүүнүүд төв шуудангаар орж ирдэг. Улаанбаатар хотын гүнийн хяналтын хамгийн их ачаа “Материал импекс”, “Туушин”, “Техник импорт”, “Монгол транс”, “Улаанбаатар импекс” зэрэг терминал дээр буудаг.

-Нэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг дахин давтан оруулж ирэх тохиодол ихэссэн гэсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?  

-Нэг нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ахин, дахин давтан оруулж ирээд байвал бид үүнийг арилжааны зориулалттай гэж үзэж шинжилгээ хийдэг. Төв шуудан дээр ихэнх дээ овор, хэмжээ жижиг хэрнээ үнэтэй зарагддаг бараа бүтээгдэхүүн олон давтамжтайгаар орж ирдэг. Үүнд биологийн идэвхт бүтээгдэхүүн, витаминууд багтана.  Эдгээрийн хувь хүн хэрэглэх гэхээс илүү арилжааны зориулалттай гэсэн мэдээлэл сүүлийн үед ирж байгаа. Бусад вагон болон чингэлгээр орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд оруулж  хариу нь гарахаар дүгнэлтээ хийгээд чөлөөлөөд явдаг.  Эрүүл ахуйн байцаагч нар хүнсний аюулгүй байдалд, Стандарт, чанарын байцаагч нар хаяг, шошгын байдал, Мал эмнэлгийн байцаагч нар мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг малын гаралтай өвчин, хорио цээр юу байна тэр болгоныг үзэж шалгадаг. Мөн Ургамал хорио цээрийн байцаагч ургамалын хортон шавьж, хориотой бүтээгдэхүүн юу байна түүнийг нь шалгадаг. Эмийн байцаагч нар болохоор орж ирж байгаа бүх эмэнд хяналт шалгалт хийнэ.

-Импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний эрсдэлийг хэрхэн тогтоодог вэ?

Их эрсдэлтэй бүтээгдэхүүнд импортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээний саван, вок, шил, толь арчиж цэвэрлэдэг шингэн цэвэрлэгээний бодисууд багтана.

-Монгол Улсын Шадар сайдын  2014 оны 60 дугаар тогтоол, тушаал, Засгийн газрын 233 дугаар тогтоолоор бараа, бүтээгдэхүүний эрсдэлийн шалгуурыг тогтоож өгсөн. Тэр шалгуурын дагуу бараа, бүтээгдэхүүнээ эрсдэлийн төвшнөөр нь ангилсан тушаалыг Шадар сайд гаргасан байдаг. Түүнтэй уялдуулан манай  НМХГ-ын 309 тоот тушаалаар ийм эрсдэлтэй бүтээгдэхүүний энэ байцаагч хянана. Ургамалын гаралтай бүтээгдэхүүнийг энэ байцааг хянана гэж заасан тушаал бий. Энэ гурав тушаалыг 2014 оны наймдугаар сараас хойш дагаж мөрдөж ажиллаж байна. Бүх хүнсний бүтээгдэхүүн эрсдэлтэй. Тээвэрлэх явц болон хадгалалтын горим буруу байвал тэр бүтээгдэхүүн эрсдэлтэй болоод явчихна. Бараа, бүтээгдэхүүний эрсдэлийг их, бага дунд гэж ангилдаг. Дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд шоколад ордог. Хамгийн түрүүн хилийн гааль дээр бичиг баримтын шалгалт хийнэ. Үүний дараа Замын-Үүдийн байцаагч нар бичиг баримтын шалгаад вагонтой нь манай гүний хяналт руу явуулдаг. Тухайн үед манай байцаагч нар бүтээгдэхүүнийг гаргаж ирээд хаяг, шошгыг шалгана. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд хаяг, шошгоны талаар зааж өгсөн байдаг. Түүний дагуу шалгана.  Шошгоо үзсэний дараа тухайн бүтээгдэхүүнээ задалж цайралт байгаа эсэхийг хянаж хайлсан, хөлдсөн зэргийг нь шалгадаг. Харин бага эрсдэлтэй бүтээгдэхүүнийг хил дээр бичиг баримтын шалгаад хилээсээ чөлөөлж гүн дээр шалгалт хийгддэггүй. Импортоор орж ирж байгаа архи, дарс, пиво нь бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд орно. Их эрсдэлтэй бүтээгдэхүүнд иимпортоор орж ирж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээний саван, вок, шил, толь арчиж цэвэрлэдэг шингэн цэвэрлэгээний бодисууд багтана.

-Шалгалт хийж байхад ямар зөрчил нь түлхүү ажиглагдаж байна вэ?

-Ерөнхийдөө бичиг баримтын зөрчил их байдаг. Хил дээр хийсэн бичиг баримтыг манай гүний хил дээр тулгаж шалгаж авна. Мөн сүүлийн үед агуулахын дүгнэлт гэсэн заалт хуульд орж ирсэн.  Энэ нь импортлогч байгууллага шаардлага хангасан агуулахтай байх ёстой. МХЕГ-аас шаардлага хангасан агуулахтай гэсэн бичиг авч хил дээр очих хэрэгтэй. Гэтэл ихэнх тохиолдолд энэ бичиг нь байдаггүй. Дараагийнх нь бараа, бүтээгдэхүүний ISO буюу олон улсын шаардлага хангасан сертификат дагалдаж ирэх ёстой байдаг. Гэтэл зарим тохиолдолд энэ бичиг нь вагон эсвэл чингэлэгээ дагалдаж ирэхгүй байх зэрэг зөрчил их гардаг.

 -Хилийн гааль дээр нийт хэчнээн улсын байцаагч ажиллаж байна вэ?

-Манайх НМХГ-ийн экспорт, импортын хяналтын хэлтэс гэж явдаг. Дарга, ахлахтайгаа нийлээд 41 нэгэн хүн ажиллаж байна. Үүнээс 39 байцаагч. Энэ 39 байцаагч хамгийн их бараа, бүтээгдэхүүн орж ирдэг 13 терминал дээр газрын даргын батлагдсан хуваарийн дагуу ээлжилж гардаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ахлах байцаагч
Үйл ажиллагаа дотоодод мөрдөгддөг журмаа эхний ээлжинд барьж ажиллаж сурах хэрэгтэй. Үүнийгээ барьж ажиллаагүйгээс болоод учир утгаа алдсан ахлах байцаагч нараа цэгцлэх цаг болсон.
2016/09/29 191.96.249.110
Иргэн
Н.Цагаанхүүд ер нь бол эргэлзэж байна. Улам л ажил унагах нөхөр юм шиг санагдаад байгаа.
2016/09/29 164.132.51.91
Иргэн
МХЕГ ер нь хэн нь юугаа шалгах вэ гэж нэг нэгэндээ томорсоор байгаад хяналт шалгалт хярамцаг болсон газар. Гол хуулиуд хоорондоо уялдаа муутай. Өөдлөхгүй ээ 19-р зуунаар сэтгээд л одоо 21-р зуун шүү.
2016/09/29 164.132.51.91
huurhun huuhen haragdsan da.
zuragtaar haraahad ulaa butarsan huurhun huuhen haragdsan.ene zuragan deer yasan evgui shaamii ntr garaa ve.
2016/09/29 122.201.31.241
Бямбасайхан
Сайхан амьтан байна даа, нэг унтах юмсан
2016/09/29 202.9.41.79
mmm
yasan sexy huuhen be taniltshiim san
2016/09/29 180.44.191.173
  • Recent
  • Most Read
  • Most Comment