8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Ардчилсан нам сонгуулийн хууль зөрчиж сонгогчдын эрхэнд халдаж, санал тоолох хар машиныг шатаасан өдөр

2015-12-10 18:49:00

Үйл явдлаар дүүрэн нэгэн ажлын өдөр өндөрлөж байна. Улстөрийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох хүсэлт өгч,  21 намын дэмжигчид тусгаар тогтнолын талбайд жагсаж өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Дундговь аймгийн “Оюуны хөгжил” гэх хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс  бага насны хүүхдэд хоол өгөх үеэр хэрцгийгээр зодож буй бичлэг нийгмийг цочроогоод байсан. Тэгвэл уг цэцэрлэгийн үйл ажиллагааг тус аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ өчигдөр А/528 тоот захирамж гаргаж, төрийн бус өмчийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэг олон үйл явдал боллоо. Ингээд Монголын нэг өдөр булан уншигч танд өнөөдрийн тоймыг хүргэж байна. 

Дэд сайд асан Ж.Амарсанаа албан ёсоор тайлбар хийлээ

Монгол элэгний өвчлөл хамгийн өндөр  байдаг Азийн орнуудын нэг. Учир нь хүн амын 10 орчим хувь В вирусийн халдвартай байна гэсэн судалгаа гарчээ.  Өөрөөр хэлбэл  10 хүний нэг тутам нь буюу 300-400 мянган хүн элэгний С юмуу В вирустэй байна гэсэн судалгаа байдаг аж.  Хамгийн харамсалтай нь С, В вирустэй хүн 10 хувь байгаагийн 80 хувьд нь Д вирус хавсарсан байдаг бол элэгний архаг өвчтэй хүмүүст В,С вирусийн халдвар 80-аас дээш хувьтай байдаг нь энэ вирусын талаар дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Монголын хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлж байгаа эдгээр вирусыг эмчлэх асуудлыг Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд байхдаа эхлүүлж, “Харвони” хэмээх  эм тун удахгүй монголд орж ирэх гэж байгаа билээ. Тиймээс энэ эмийг хоног тоолон хүлээж буй олон өвчтөн бий.  

Гэвч эм орж ирэх хугацаа тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож, энэ сарын сүүлчээр ирэх сурагтай байна. Үүнтэй зэрэгцээд дэлхийд алдартай Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар шүүхэд хандсан нь эмийг авахаар хүлээж буй хүмүүсийг багагүй цочирдуулжээ. Тиймээс Дэд сайд асан Ж.Амарсанаа энэ талаар албан ёсоор тайлбар хийжээ. Энэ талаархи мэдээллийг та энд дарж үзнэ үү

 

Сонгуулийн хууль зөрчиж сонгогчдын эрхэнд халдсан Ардчилсан нам

Монголын хууль гурав хоног гэдэг. Уг нь Чингисийн гаргасан хууль, зарлиг гурав хоногийн дотор улс даяар тархаж үйлчилдэг байсныг хэлдэг. Гэвч өнөө үед Монгол улсын гаргасан хууль гурав хоног үйлчилээд л сураггүй болчихдогийг егөөдөж хэлдэг болоод уджээ. Тухайлбал Тамхины тухай хууль. Нэлээд дуулиан шуугиантай эхэлсэн энэ хууль хэрэгжсэн өдрөөсөө эхлээд ширүүхэн тэмцэлтэй тулгарсан ч хүн болгон л хэрэгжүүлэхийг хичээсэн. Хэдийгээр баар, ресторанд тамхи татах явдал багассан ч олон нийтийн газар, сургуулийн ойролцоо тамхи татах цэг байгуулах, тамхи ширхэглэн зарахыг хориглосон заалт өнөө хэр “эрэн сурвалжлагдаж” байна. Дурын нэг ТҮЦ, дуртай нэгэн нь  бүр хууль сахиулах байгууллагын гадна сандал тавиалд суучихсан тамхийг ёоз ёозоор нь тавьчихсан ширхэглээд сууж байх жишээний. Эрх баригчид гаргасан хуулиа эргэж харахгүйгээр зөрччихөж байгаа юм чинь арга ч үгүй биз дээ.Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хот “гавьяа”-гаар дүүрсэн.  Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?, ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ? гэхчлэнгээр хэн нэгэн гавьяатныг хайсан асуулга бүхий самбар хотын төвд хадагдсан.Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Ж.Ганбаатар: Ерөнхий сайд, гишүүдийг ““Сентерра гоулд””-ын гүйцэтгэх захирал ТЕГ-ын дарга асан, генерал Н.Сандаг дарамталж байна

Ерөнхий сайд саяхан олон нийтэд хийсэн мэдэгдлийн талаар, тэр дундаа мэдэгдэлд дурдагдсан Гацууртын ордын талаар Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны төлөөлөл Гамшигын эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж. Ганбаатартай манай сэтгүүлч ярилцжээ.Уг ярилцлагыг та энд дарж үзнэ үү

Солонгост харлах иргэдийн тоо нэмэгджээ

Солонгос руу 90 хоногийн хугацаатай зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүдийн нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон явдал юм. Мөн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарах даа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсныг болиулсан билээ. Түүнчлэн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болох аж. Энэ мэт Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багассантай холбоотойгоор тус улсад “харлах” тохиолдол нэмэгдсэн байна. Энэ талаар албаныханаас тодруулахад, “Манай иргэд Солонгос руу олноор зорчиж байна. Энэ хэмжээгээр тухайн улсад манайхны хэлдгээр “харлах” өөрөөр хэлбэл визийн хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болсныг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлсэн. Тэгэхээр иргэд бусдыгаа бодоод дор бүртээ ухамсартай хандаж, визийнхээ хугацааг хэтрүүлэхгүй байхыг хүсье. Учир нь, “харлах” тохиолдол ихэсвэл дараа дараагийн иргэд зорчиход хэцүү болж болзошгүй" гэв. 

4.9 тн бугийн эвэр ОХУ руу гаргах гэж байжээБугийн эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ. Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны Дүүхээ төвийн гадна байсан сэжиг бүхий тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчид шалгаж, халиу бугийн эвэр ачиж явсныг илрүүлсэн байна.Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Ц /эр.54н/ гэгч нь 4.9 тонн халиун бугын эвэр “HINO”  автомашинаар тээвэрлэж ОХУ руу гаргах гэж байжээ.Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хорёдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм. “Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. 

Жирэмсэн эмэгтэйчүүд кола ууж болохгүй

Жирэмсэн эх юу идэж болохгүй вэ? Хүүтэй болон охинтой болохын тулд эртнээс юу идвэл зохистой вэ? Хөл хүнд болон, жирэмсэн болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдийн хоолны зохицуулалтын талаар та дараах мэдээллээс аваарай.

- Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80%-иар биелэх магадлалтай гэнэ. Та эртнээс ээж болох бэлтгэлээ хангаж байгаа бол охинтой болохыг хүсвэл сүүн бүтээгдэхүүн, мал амьтны мах, самар, өндөг, жигнэж болгосон хоол хүнсийг бага хэрэглэж , сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их идэж, хиам, төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй. 

Хүүтэй болохыг хүсвэл хоолоо аль болох давс ихтэй хэрэглэ, мал, амьтны мах, мөөг, төмс, хатаасан вандуй, банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн ид. Харин сүүн бүтээгдэхүүн болон ногооны салат бүх төрлийн самар, хушга, газрын самар, цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүйг сонордуулъя.Жирэмсэн байх үед эх аль болох тайван байж / тайван орчинд/ , нойр нь хүрэхгүй бол өдрийн цагаар унтах болон агаарт алхах, шүршүүрт орох, аль болох эгц дээшээ харах болон зүүн тийшээ харж унтахаас зайлсхийх, аль болох давс бага хэрэглэ. Учир нь давс нь бие организмын шингэнийг барьж байдаг тул энэ нь бөөрөнд илүү ачаалал үүсгэнэ. Түүхий сүүнд элдэв төрлийн нян, бичил биетүүд түргэн үрждэг учир жирэмсэн эхэд тохирохгүй. Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг. 

Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна.

Санал тоолох хар машиныг шатаав

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам жагсаал хийж байна. Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” хэмээн уриалж сонгуулийн хар машиныг шатаалаа.Тэд сонгуулийн хуулийг батлахдаа автомат тооллогоос гадна гар тооллого давхар хийхийг шаардаж байгаа юм.Жагсагчид Тусгаар тогтнолын талбайгаас Төрийн ордны баруун хаалган дээр ирээд байгаа бөгөөд шаардлагын хариуг өг хэмээн шаардлаа.УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. 

 

Г.Занданшатар:Иргэдэд саруул ухаанаараа сонголт хийх боломжыг олгоно

 Зөвлөлдөх ардчилалын “автор” гэгдээд байгаа Г.Занданшатар​ын онол ажил хэрэг болж “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд төрийн ордонд болохын онол ажил хэрэг болж “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга маргааш, нөгөөдөр буюу энэ амралтын өдрүүдэд төрийн ордонд болох гэж байгаа. Тус төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж, 2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх дэд бүтцийн  14 асуудлыг иргэдийн санамсаргүй төлөөллийн санал асуулгаар эрэмбэлэн, төсөв санхүү, бүтээн байгуулалтыг тэрхүү эрэмбийн дагуу байршуулж зарцуулах түүхэн ач холбогдолтой чухал үйл явдал болох гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Энэ талаархи мэдээллийг эндээс уншина уу

 

“Тэмүүжин өрлөг” цэргийн сургуулийн сурагчид хар тахи хэрэглэсэн үү

“Тэмүүжин Өрлөг” цэргийн сургуулийн сурагчид мансууруулах үйлчилгээтэй бодис хадгалж, хэрэглэсэн гэх мэдээлэл байгаа. Тэгвэл тус сургуулийн захирал, хошууч В.Дашпунцаг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн талаар мэдээллээд байгаа юм.Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнтэй холбогдож тодруулахад “Бидэнд мэдээлэл ирсний дагуу бид “Тэмүүжин өрлөг” сургуулийн төгсөх ангийн гурван сурагчид Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна” гэсэн юм.

Өнөөдөр болсон бусад үйл явдлын хураангуй:

Энэтхэг улсад энэ оны 12 дугаар сарын 10-28-нд Мэргэжлийн бөхийн лигийн анхдугаар аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд Г.Мандахнаран, П.Өнөрбат нар 20- 50 мянган ам.доллараар Энэтхэгийн лигт уригдав.


МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар, Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Оюунбаатарыг томилох хүсэлтийг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барилаа.


УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нухацтай ярилцах шаардлагатай хэмээн үзэж тав хоногийн завсарлага авлаа.

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж энэ сарын 14-ний өдрийн 12.00 цагт эхэлнэ.


Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илгээлт хүргүүллээ.


Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд сахилга-хариуцлага-дэг журмыг тушаалын хэрэгжилтийг  хэрхэн ханган ажиллаж байгаатай газар дээр нь танилцан ажиллав.


Үндэсний Супер Лигийн 2015-16 оны улирлын тоглолт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд хүчтэйд тооцогдох багууд болох Танан Гарьд болон SBL-Хасын Хүлэгүүд багуудын тоглолт болж Хасын хүлэгүүд илүүрхлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment