Нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви таныг зовоож байна уу. Тэгвэл энэ удаагийн “Зөвлөгөө” буландаа хамгийн энгийн аргаар сорвийг хэрхэн арилгах талаар мэдээлэл хүргэх гэж байна. Та энэхүү аргуудаас хамгийн боломжтой гэж үзсэнээ туршаад үзээрэй.
Лимоны шүүс: Шинэхэн лимон худалдан авч дундуур зүсээд соривтой хэсгээ үр. Лимон байгалийн гаралтай өнгөр арилгагч учраас сорив арилгах нөлөө үзүүлдэг. Мөн үүний хамт 15 өдрийн турш өдөрт хоёр удаа лимонтой ус уугаарай
Мөс: Хөлдүү мөс гэрийн аргаар сорив арилгах магадгүй хамгийн хялбар арга ч байж мэднэ. Куб хэлбэрийн мөсөөр сорвитой хэсгээ зөөлөн үр.
Зөгийн бал: Соривтой хэсэгтээ зөгийн бал түрхэх. Маш үр дүнтэй арга.
Оливийн тос: Оливийн тосыг сорив арилгах хамгийн үр дүнтэй аргуудын нэгд зүй ёсоор тооцдог. Оливийн тосыг та тогтмол соривтой хэсэгтээ түрхсэнээр сорив хурдан хугацаанд алга болно. Оливийн тос мөн нөгөө талаас, арьсыг чийгшүүлдэг.
Өргөст хэмх: Зүссэн өргөст хэмхийг та тэр хэсгийнхээ арьсан дээр тогтмол тавих хэрэгтэй.
Улаан лооль: Лимоны адил толбо арилгах шидэт үйлчилгээтэй учраас та улаан лоолиос нэг зүсмийн авч соривтой арьсаа үрэх, шүүсийг нь түрхэж боож болно.