8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүр будалтын талаарх ҮНЭН, ХУДАЛ

2016-10-05 12:34:59

Сайн байна уу? chuhal.mn сайтын уншигчиддаа цастай өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн чухал зөвөлгөөний буландаа охид бүсгүйчүүдийн дунд байнгын тулгардаг нүүр будалтын бүтээгдэхүүн, багс, арьс арчилгааны талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

Улаан уруулын будаг хүн болгонд зохидоггүй. "ХУДАЛ"

Та иймэрхүү яриа хэн нэгнээс сонсож байсан уу? Тэгвэл та үүнийг бүү тоо. Өөртөө таарсан ялгарал бүхий будгийг сонгоорой. Улаан өнгө дотроо гаралт, харагдах байдлын хувьд янз янз байдаг. Зөв хувцас, нүүр будалттайгаа зохицуулаарай.

Сормуусны будгийг хатахаас нь сэргийлээрэй."ҮНЭН"

Сормуусны будгийг нээсэнээс хойш гурван сарын дотор хэрэглэж, дуусах хэрэгтэй. Монгол охидуудын тухайд ихэвчлэн сормуусны будгийг 6 сар ба түүнээс дээш хэрэглэх тохиолдол их бий. Сормуусны будгийг нүд рүү оруулсан тохиолдолд бактери үржиж, өсөх, нүдний элдэв өвчлөлд өртөтмгий болгодог.

Сормуусны будгийн ишийг цэвэрлэж, эргүүлээрэй. "ҮНЭН"

Цүнхэнд байгаа сормуусны будагаа хараарай. Иш орчимд бөөгнөрсөн, бөмбөлөг үүсэн харагдаж байна уу? Тэгвэл яг одоо сормуусны будгийн ишийг сайн эргүүлээрэй. Ингэх нь сормуусны будгийн чанарыг сайн барьж, хугацааг уртасгадаг.

Унтахаасаа өмнө нүүрийн будагаа арилгах шаардлагагүй. "ХУДАЛ"

Биднийг унтаж, амарч байх хооронд бодисын солилцоо эрчимжиж, арьс, үс хумс нөхөн төлжиж ургаж байдаг. Тэгвэл энэ үеэр нүүрийн будагтайгаа унтвал арьс гундаж, нүх, нөсөө тодорч харагддаг. Тиймээс өдөр бүр гүн цэвэрлэгээ маш чухал гэдгийг бүү мартаарай.

Энгэсэг болон бусад бүтээгдэхүүнд үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг зааж оруулаагүй. "ХУДАЛ"

Энэ бол худал баримт юм. Хэдий савалгаа бүрт үйлдвэрлэсэн оныг заагаагүй ч дуусах хугацааг заасан байдаг аж. Ихэнхи энгэсэг таглааг нээсэнээс хойш 1 жил буюу 12 сарын хугацаанд хэрэглэж дуусах ёстой аж.

Нүүр будгийн багсаа заавал угаах шаардлагагүй. Зөвхөн чи хэрэглэдэг учраас тийм ч бохир биш "ХУДАЛ"

Нүүр будгийн багсаа долоо хоногтоо багадаа нэгээс хоёр удаа угаахыг хичээгээрэй. Эс тэгвэл арьсны ширхэг бүрт бактери дамжуулж, арьсны өвчлөл, идээт үрэвсэл, тууралт гаргаж, ихэсгэдэг.

Нүүр будгийн бүтээгдэхүүн өөрөө “заваарч” хайлдаггүй. "ҮНЭН"

Таны будгийн нас хэрэглэх байдал, хадгалалтын горимтой шуудхолбоотой. Тиймээс бүх төрлийн нүүр будгийн бүтээгдэхүүнийг харанхуй,  хэт дулаан газарт хадгалаад хэрэггүй. Энэ нь тун муу нөлөөтэй.

Өдөр бүр усны хамгаалалттай сормуусны будаг хэрэглэх нь муу "ҮНЭН"

Бороо, цас өдөр бүр орж, байн байн нүүрээ угааж эсвэл зураг авалтанд оролцоогүй бол сормуусны будгийг усны хамгаалалттай байхаар бүү сонгоорой. Учир нь арилгахад хүнд бөгөөд сормуусны үс, зовхи зэргийг унжуулж, өнгө зүсгүй болгоно.

Primer тосыг орлож чадна. "ХУДАЛ"

Тосыг заавал суурь болгож хэрэглээрэй. Тос  чийгшүүлэх үйлчилгээтэй бол Primer нүүр будгийг тогтоц сайтай болгодог.

Конселор-ийг шингэн кремнээс өмнө түрхэнэ "ХУДАЛ"

Шингэн кремийг гэрэл сүүдэр тавихаасаа өмнө хэрэглээрэй. Энэ нь арьсыг илүү натурал шинж чанартай харагдуулдаг.

Крем түрхэх муу нүүр харлаж, зохидоггүй "ХУДАЛ"

Крем нь арьсанд олон талын ашиг тус ихтэй бүтээгдэхүүн. Өөрт тохирсон өнгө, үйлчилгээтэй бүтээгдэхүүн сонговол арьсыг илүү өнгөлөг залуу харагдуулдаг.

Хөмсөг үсний өнгөнөөс 2 тон бараан байх ёстой. "ҮНЭН"

Энэ нь зөвхөн цайвар, бор шаргал өнгийн үстэй охид, бүсгүйчүүдэд хамаатай. Энэ нь илүү цоглог, өнгөлөг харагдуулана

Тод хараар будах нь нүдийг том харагдуулдаг. "ХУДАЛ"

Нүдийг тод хараар будах нь жижиг харагдуулж, хэтэрхий хүнд, овортой харагдуулаг. Харин бор шаргал тен ашиглавал илүү том нүдтэй харагдаж, залуу харагдана.

Уруулаа өдөр тутамдаа хүрээлэх нь хуурамч харагддаг. "ҮНЭН"

Уруулаа өдөр бүр хүрээлж, буддаг юм биш биз. Өдөр тутмын будалтанд хуурамч, хиймэл харагддаг гэдгийг санаарай. Илүү натураллаг, гэрэлтсэн харагдахыг хүсвэл цайвар өнгийг ашиглаарай

Эх сурвалж:Bright side 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment