
“SBL Хасын хүлгүүд” багт хүчин зүтгэж байсан ОУХМ Тунгалагийн Санчир багтаа эргэн ирсэн байна. Тодруулбал, Тэрээр 2012-2014 оны хооронд “SBL Хасын хүлгүүд” багт тоглож байсан бөгөөд 2 жилийн дараа багтаа эргэн ирсэн байна. “SBL Хасын хүлгүүд”-д эргэн ирэхээсээ өмнө “Баянгол Сэнтоза Ирвэсүүд” багт хүчин зүтгэж байсан бөгөөд өнгөрсөн онд Филлипинийн дээд лигийн “Barangay Ginebra San Miguel” багт мөн тоглож байсан туршлагатай билээ.



