8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн өндөр чансаатай бөхчүүдийг манайхан тэргүүлж байна

2015-12-11 12:30:00

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос эрэгтэй, эмэгтэй бөхчүүдийн ээлжит чансааг зарлалаа. Шинэ чансааны шилдэг 20-д манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй долоо нийт 14 тамирчин багтсан сайхан мэдээг дуулгаж байна.  Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол 74 кг-д Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авсан П.Өнөрбат шилдэг гуравт багтсан байна. Харин эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг 63 кг-ын жинг дахин тэргүүллээ. Мөн 60 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, 69 кг-д О.Насанбурмаа шилдэг наймын нэгээр тодров. Харин Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Бямбацэрэн, Б.Шоовдор нар хамгийн өндөр чансаатай 20 бөхийн нэг болсон байна. Дашрамд дурдахад, эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Монголын тамирчид энэ удаад дэлхийн чансаанд багтсангүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл