8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлжээ

2016-10-07 10:08:24

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргажээ. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон байна. Шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр.   Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа Олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд хэвээр үлдсэн байна. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна.  Эрэгтэйчүүдээ дэлхийн чансааны эхний гуравт хамгийн олон бөхөө багтаасан нь Солонгос. 60, 66-г Өмнөд Солонгосынхон тэргүүлж байгаа бол 73, 90 кг-д эхний гуравт багтлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment