8o
Улаанбаатар хот
mobile menu

Chuhal.mn сайт Монгол туургатны Боксын их наадмыг онлайнаар шууд дамжуулна

2015-12-11 18:01:00

Хил хязгааргүй ертөнцийг хэдхэн секунтын дотор холбож чадсан нь яах аргагүй хүн төрөлхтөний  хамгийн том ололтуудын нэг билээ. Асар их мэдээллийн орон зайг бий болгож, авч чадах бүхий л мэдлэг, мэдээллийг энд багтаасан нь өнөө үед амьдралын нэг хэсэг болоод байна. Тиймдээ ч орчин үед цахим ертөнц, түүнийг дагасан хэвлэл мэдээлэл хамгийн үнэ цэнэтэйд тооцогдож, өдөр ирэх бүр хамрах хүрээ нь тэлж, уншигчид нь нэмэгдсээр байна.

Нээлт болон финалын тоглолтыг шууд дамжуулна.

21 дүгээр зууны оршин суугчид бид энэ цаг үед юунаас ч хоцрох ёсгүйй. Тиймээс мэдээ мэдээллийн Chuhal.mn сайт орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан онлайнд шууд дамжуулалт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцох юм. Монгол туурагтны боксын тэмцээний нээлт болон финалын тоглолтыг Chuhal.mn сайт монголд анх удаа онлайнаар шууд дамжуулж, тэмцээнийг дэлхий нийтэд цахимаар хүргэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment