8o
Улаанбаатар хот
mobile menu

Бидний анзааралгүй өнгөрүүлсэн зүйлс хэрэгтэй юу?

2016-10-10 15:21:00

Та өөрийн цэнхэр жийнсэн өмдний жижиг халаас юунд хэрэгтэйг гэдгийг мэдэхүү, гутлын үдээсний илүү нүх юу хийдэг гэдгийг мэдэх үү. Тэгвэл энэ удаагийн "Зөвөлгөө" буландаа анзаарч байгаагүй хэрнээ хэрэгтэй зүйлсийг танилцуулж байна. Арай та анзааралгүй өнгөрүүлсэн юм биш биз.
Цамц өлгөх хэсэг 
Энэ нь янз янзын шалтгаантай. Нэгдүгээрт хувцасыг өлгөхөд эсвэл  зангиагаа хурдан зангидахын тулд ашигладаг. Мөн Америкийн зарим их дээд сургуулиудад ганц бие залуусын цамцанд хадаастай байдаг. Хэрэв болзоонд яваад эхэлвэл үүнийг мултлаад хаядаг. 


Зөөврийн компьютерийн цэнэглэгчийн цилиндр хэсэг
Энэ нь залгуураар дамжин төхөөрөмжинд өндөр хүчдэл орж ирэхээс хамгаалдаг хэсэг аж.

 
Баллуур, арилгагчын цэнхэр хэсэг 
Энэ нь үзэг болон гүнзгий тогтсон үзэгний толбыг арилгадаг. 


Гутлын үдээсний илүү нүх 
Энэ нь өдөр тутам гүйдэг, спортоор хичээллэдэг хүмүүст тохиромжтой. Мөн гутал нь  сугарах, үдээс тайлагдсан тохиолдолд ашигладаг. Гутлыг илүү биетэй болгож харагдуулдаг. Хэрхэн ашиглах талаар энд дарж үзээрэй. 


Жийнсэн өмдөн дээрх жижиг халаас 
Анх ийм халаастай жинсэн өмдийг Levi’s компани 1823 онд халаасны жижиг цагт зориулан бүтээжээ. Энэ загвар одоо хүртэл дэлхий даяар тархаж, хэрэглэж байна. 


Таглаа болон иштэй чирхэн дээрх онгорхой нүх 
Таглааны таг дээр байрлах жижиг нүх нь хүнийг хахах аюулаас сэргийлдэг бөгөөд хахсан тохиолдоод амьсгал бүрэн нэвтрүүлдэг байна.

 
Шинэ хувцас худалдан авахад ирдэг материалын дээж
Та шинэ хувцасаа угаахаас өмнө угаах гэж байгаа бодисондоо уг дээжийг хийж угаагаарай. Энэ нь хувцасыг хэрэглэх явцад гарч болох эрсдэлээс шууд хамгаалдаг давуу талтай. 

Эх сурвалж:Bright side

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment