-9o
Улаанбаатар хот
mobile menu

Хакухо аварга Япон хүүгийн амийг аварчээ

2015-12-11 16:30:00

Японы Кагошима мужийн Киришима хотноо мэргэжлийн сүмогийн тойргийн барилдааны үеэр нэгэн онцлог үйл явдал болжээ. Тус хотын найман настай Цүрүзоэ Хината хүү арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өөрт нь амьдрал бэлэглэсэн Ёкозүна Хакухо Даваажаргалтай уулзсан байна. Хүү хоёр жилийн өмнө 500 мянган хүнд нэг тохиолддог зүрхний өвчнөөр өвдсөн нь тогтоогджээ. Түүний амийг аврах ганцхан арга бол АНУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох байж. Хүүгийн амийг аврах мэс заслын төлбөр 145 сая иень (2,2 тэрбум орчим төгрөг) байжээ. Хакухо аварга хүүгийн тухай олж мэдснийхээ дараа олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын аян зохион байгуулсан байна. Хандиваар мэс заслын төлбөрийг олж чадсан бөгөөд хүү өнгөрсөн долоодугаар сард зүрх шилжүүлэн суулгах мэс засалд оржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40